Хайх

Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна

Үнэ цэн, тав тух, соёлыг түгээгч

Text: Э.Цовоо


Таван жилийн өмнө АПУ ХК дэлхийд нэр хүндтэй брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор импортын үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Өнөөдөр тэд дотоодын хамгийн нэр хүндтэй, премиум зэрэглэлийн Chinggis Khan, Soyombo, Shiguderi брэндийн бүтээгдэхүүнүүд болон зөвхөн тусгай захиалгаар бэлтгэгддэг ховор, онцгой бэлгийн сетүүдийг бэлтгэж эхэлжээ. Тус компани нь импортын үйл ажиллагаа анх Maison Castel брэндээр эхэлсэн бөгөөд энэхүү брэнд нь Европт чанараараа нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг. Үүний дараа Jägermeister, Campari зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийг албан ёсоор Монголд нэвтрүүлснээр импортын бүтээгдэхүүний төрөл улам бүр өргөжиж байсан түүхтэй. 

Ингэснээр эдгээр нэр хүндтэй брэндийг нэг дороос, онцгой орчинд хүргэх шаардлага үүсэж, үүний үр дүнд дэлхийн чанар, соёлыг илтгэх премиум сонголтын орон зай болох Aurug Winecellar үүд хаалгаа нээж, виноны соёлыг эх орондоо таниулах аяллаа эхлүүлж байсан билээ. Харин 2022 онд тус дэлгүүрийн хоёр дахь салбар Aurug Casa үүд хаалгаа нээж байсан юм. 


Интерьер ба уур амьсгал

Aurug дэлгүүрийн салбарт хөл тавих мөчид танд нэг л онцгой, өөр ертөнцөд очсон мэт мэдрэмж төрнө. Үүдээр орох төдийд зөөлөн гэрэл анивчиж, тухтай уур амьсгал таныг хүлээж авах болно. Модон элементээр чимэглэгдсэн интерьер нь дулаан, тансаг уур амьсгал бүрдүүлж, яг л Европын виноны агуулахад ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгээрээ онцгой.

Мөн ханын дагуу нарийн урласан wine rack-уудыг даган алхахад лонх бүр нь өөрийн гэсэн түүхийг өгүүлж байгаа мэт харагдана. Энэ нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг сонгохоос гадна виноны соёлын үнэ цэнийг мэдрүүлэх өвөрмөц орон зайг бүрдүүлж өгдөг аж.

Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 1)
Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 2)
Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 3)
Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 4)
Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 5)

Дэлхийн шилдэг брэндүүдийг нэг дороос

Aurug Winecellar нь дэлхийн болон дотоодын шилдэг брэндүүдийг нэг дор цуглуулсан, Монголын анхны премиум зэрэглэлийн дэлгүүр гэдгээрээ онцлог. АПУ ХК-ийн нэрийн дэлгүүрийн хувьд тэд нэг үнийн бодлого баримталж, шимтгэл болон нэмүү өртөггүйгээр хэрэглэгчдэдээ үнэт брэндүүдийн жинхэнэ үнэ цэнийг хүргэдэг аж.  Тус дэлгүүрт нийт 200 гаруй нэр төрлийн дарс, виски, спиртийн агууламжтай ундаа худалдаалагддаг бөгөөд үүнд:

  • Франц, Итали, Испани, Чили зэрэг дэлхийн гол бүс нутгийн сонгодог болон орчин үеийн сайн чанарын винонууд
  • АНУ, Япон, Шотландын дээд зэрэглэлийн брэндүүдийн виски
  • Campari Group-ийн бүтээгдэхүүнүүд болон Германы алдарт Jägermeister
  • Chinggis Khan, Soyombo, Blue Mark зэрэг Монголын хэрэглэгчдэд хэдийн танил болсон дотоодын премиум бүтээгдэхүүнүүд
Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 6)


Өргөн сонголт, онцгой багцын төрлүүд

Aurug Winecellar нь хэрэглэгчдийнхээ баярт мөчийг илүү үнэ цэнтэй болгохын тулд зөвхөн өөрийн нэрийн дэлгүүрт худалдаалагддаг Special Set буюу онцгой багцуудыг санал болгодог.
Эдгээр багц нь:

  • Төрсөн өдөр, ойн баяр, тэмдэглэлт үйл явдалд бэлэг болгон өгөх 
  • Гэр бүлийн баяр, найр наадмын ширээг чимэх
  • Албан байгууллагын арга хэмжээнд тохиромжтой савлагаатай байдаг.

Ингэснээр хэрэглэгчид энгийн нэг дарс худалдан авах бус, харин тухайн мөчийг илүү дурсамжтай, өвөрмөц болгох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой юм. Тэд 5 жилийн ойгоороо хэрэглэгчдэдээ зориулан урамшуулал, бэлэг, онцгой багцуудыг бэлтгээд байгаа аж.

Мөн цаашид Aurug Winecellar нь премиум liquor shop-ийн сүлжээгээ өргөжүүлж, хэрэглэгчдэд вино ба вискиний соёлыг дэлхийн тэргүүлэгч брэндүүд болон тансаг орчноор дамжуулан түгээх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн энэхүү дэлгүүрт үйлчлүүлэх гадаад жуулчдын тоо нэмэгдэж буй нь Монголын премиум брэндүүдийг олон улсад таниулах шинэ боломжийг нээж байгаа гэнэ. Тиймээс тэд цаашид Chinggis Khan, Shiguderi зэрэг дотоодын нэр хүндтэй брэндүүдээр дамжуулан Монголын өв соёл, амт, чанарыг дэлхийд сурталчлахыг эрмэлзэж байна.

Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 10)

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.


Монголын анхны премиум ликёр дэлгүүр Aurug 5 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 11)

Aurug Winecellar

Хаяг: Салбар 1, Aurug Winecellar, ХУД, 19-р хороо, Aurug Place 1-р давхар

Салбар 2, Aurug Casa, ЧД, 1-р хороо, МҮЭХ 1-р давхар

Утас: 9010 9933, 7610 9933

Facebook: Aurug - Wine Cellar, AURUG Casa

Вэбсайт: www.aurug.mn (100,000₮ ба түүнээс дээш үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэнэ)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх