Хайх

Qatar Airways олон улсын эмнэлгийн ажилтнуудад 100,000 онгоцны тийз үнэ төлбөргүй тараана

Qatar Airways олон улсын эмнэлгийн ажилтнуудад 100,000 онгоцны тийз үнэ төлбөргүй тараана

Тавдугаар сарын 18 хүртэл бүртгэл явагдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Qatar Airways агаарын тээврийн компани дэлхий даяар коронавирусын цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад 100,000 ширхэг онгоцны тийз үнэ төлбөргүй тараахаар болжээ.

"Хэрэв та эмнэлгийн салбарт ажилладаг бол танд дараах хоёр эрх нээлттэй: Танд болон таны хамтрагчид зориулсан Qatar Airways компанийн нислэгийн чиглэлд хоёр талдаа нисэх энгийн (econony) хоёр хүртэлх тийз; Доха хот болон Хамад олон улсын онгоцны буудал дахь Qatar Duty Free дэлгүүрт 35% хөнгөлөлт эдлэх эрхийг олгох болно" хэмээн тус компанийн албан ёсны вебсайтад мэдэгджээ.

Энэхүү эрхийг зөвхөн эмч, сувилагч, парамедик, лаборант, клиникийн судлаач, эм зүйч нар эдлэх боломжтой юм. Үүний тулд Qatar Airways компанийн албан ёсны вебсайт дээрх маягтыг бөглөх бөгөөд хэрэв та сонгогдсон тохиолдолд промо код хүлээн авах болно. Уг урамшууллын бүртгэл нь тавдугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх