Хайх

Сара Жессика Паркер утга зохиолын редактороор ажиллана

Сара Жессика Паркер утга зохиолын редактороор ажиллана

Фатима Фархин Мирзагийн “A Place for Us” номыг хянан засварлана

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Сара Жессика Паркер утга зохиолын редактороор ажиллахаар болжээ. Тэрээр Фатима Фархин Мирзагийн "A Place for Us" нэртэй номыг хянан засварлах юм. Уг зохиолд нэгэн энэтхэг гаралтай америк гэр бүлийн амьдрал мөн тэдний ууган охины хуримтай холбоотой сонирхолтой үйл явдлууд гардаг билээ.

"Би энэ ном ямар их ач холбогдолтой болохыг хараад маш их гайхсан. Энэ ном нь америкийн геополитикийн байдлыг гэр бүлийн хүрээнд харуулдаг юм" гэж Сара Жессика Паркер 26 настай Мирзагийн зохиолын талаар ярьжээ.

Фатима Фархин Мирза нь Айова мужид өсч торнисон юм. Тэрээр "A Place for Us" номыг анх коллежид байхдаа бичиж эхэлсэн бөгөөд номын зохиолд нийт найман жил зарцуулжээ. "A Place for Us" ном 2019 онд нээлтээ хийнэ.

цааш үзэх