Хайх

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх үс засалт: Эрүү хүрсэн урттай чёлка

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх үс засалт: Эрүү хүрсэн урттай чёлка

Чёлкагаа ургуулж байгаа хүмүүс санаа аваарай

Text: Buro.Mongolia



“Curtain bangs” буюу хөшгөн чёлка сүүлийн үеийн хамгийн эрэлттэй үс засалтаар тодроод байсан бол яг одоо хөшгөн чёлканы арай урт хэлбэр буюу “chin bangs” нэртэй үс засалт бүсгүйчүүдийн дунд эрчээ авч эхлээд байна. Барууны алдартнууд төдийгүй Instagram болон TikTok-ын хэрэглэгчид эрүү хүрсэн урттай энэхүү чёлкаг хэрэгжүүлэх нь ихсэж, стайлингийн өөр өөр санаанууд өгсөөр байгаа юм. Chin bangs үс засалтын түүх 1970-аад оноос эхлэлтэй ба Брижит Бардо, Кэмерон Диаз, Памела Андерсон зэрэг алдартнууд уг нүүрний хоёр талаас орж ирсэн, хацрын яснаас ялимгүй доогуур урттай чёлка тайрч байжээ.

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх үс засалт: Эрүү хүрсэн урттай чёлка (фото 1)
Дакота Жонсон


CHIN BANGS ТАЙРАЛТЫН ДАВУУ ТАЛУУД

Тус тайралт нь нүүрийг илүү дээш өргөгдсөн мэт харагдуулдаг тул нүүрнийхээ хэлбэрийг анзаарагдахуйц өөрчилж болох юм. Тухайлбал, нүүрний сул талуудыг халхалж, мөн онцлогуудыг нь тодруулж өгдөг байна. Зуны халуун улиралд нүүрэнд наалдаж, таагүй мэдрэмж төрүүлэхгүй. Түүнчлэн илүү богино чёлка тайрахдаа итгэлгүй байгаа хүмүүс эхлээд chin bangs тайралтыг туршиж үзсэнээр өөрт нь яг ямар төрлийн чёлка тохирдог болохыг мэдэж авах боломжтой билээ. Мөн хэрвээ тус чёлка нь таалагдаагүй тохиолдолд хойш нь боож, эсвэл чихнийхээ араар хийж болно. 

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх үс засалт: Эрүү хүрсэн урттай чёлка (фото 2)
@livnoelle_hair
Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх үс засалт: Эрүү хүрсэн урттай чёлка (фото 3)

ЭНЭХҮҮ ТАЙРАЛТЫГ ХЭРХЭН ЗАГВАРЧЛАХ ВЭ?

  • Нүүрний чиглэлээс гадагш ороох
  • Дугуй хэлбэртэй том хэмжээний самаар самнаж, загварчлах
  • Зориулалтын үсний хөөсний тусламжтай хөвсийлгөн гараараа засах
  • Хэрэв үсээ өөрөөр нь хатааж байгаа тохиолдолд бүрэн хаттал нь хоёр чихнийхээ ардуур хийх

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх