Хайх

Шинэ iPhone 13 ухаалаг гар утас сүлжээгүй орчинд ч дуудлага хийж, мессеж бичих боломжтой болно

Шинэ iPhone 13 ухаалаг гар утас сүлжээгүй орчинд ч дуудлага хийж, мессеж бичих боломжтой болно

Зөвхөн SOS дуудлагад үйлчилнэ

Text: Buro.Mongolia


Жил болгоны есдүгээр сард технологийн салбарын аварга Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ сард нээлтээ хийх iPhone 13 ухаалаг гар утас аль хэдийнээ цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд амжсан байна. Тодруулбал, шинэ iPhone 13 ухаалаг гар утасны хэрэглэгчид SOS буюу яаралтай дуудлага хийх горимыг ашиглахдаа заавал сүлжээтэй орчинд байх шаардлагагүй төдийгүй сим карт ашиглахгүй ч байж болох нь ээ. Шинэ загвар нь хиймэл дагуулын холболтыг ашиглах боломжтой учраас ийм боломж нээгдэж байгаа юм. Учир нь iPhone 13 утасны техник хангамж нь тусгай Qualcomm X60 гэх чипээс бүрдсэн тул дэлхийн тойрог замд эргэж буй хиймэл дагуулуудтай холбоо тогтоох чадвартай болох байна.

Энэхүү шинэ функц нь үүрэн холбооны асуудалтай ихээхэн тулгардаг, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст ач тусаа хүргэх зорилготой бөгөөд харамсалтай нь бүх улс орнуудад үйлчлэхгүй юм.

Сонирхуулахад, тус шинэчлэлтээс гадна iPhone 13 ухаалаг гар утас нь хажуу талдаа ямар ч товчлуургүй бөгөөд камерын байрлал нь бага зэрэг өөрчлөгдөх төлөвтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх