Хайх

Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа

Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"Pride Month" буюу ЛГБТК нийгэмлэгийн эрхийг хамгаалах сарыг тохиолдуулан Nike болон Apple брэндүүд хамтран тус нийгэмлэгийн бэлгэ тэмдэг болсон солонгын өнгө бүхий ухаалаг цагны оосор гаргалаа. "Apple-ын хамт олон үеэс үед нийгмийн цөөнхүүдийн тэгш эрхийн төлөөх ажлуудыг дэмжсээр ирсэн. Үүнтэй холбоотой түүхэн үйл явдлуудыг дурсан санаж, бахархаж явахын тулд бид байгаа нөөц бололцоогоо ашиглан дэмжих болно" хэмээн Apple компанийн CEO Тим Кук хэлсэн билээ.

Оосрыг дахин боловсруулсан материалаар хийсэн бөгөөд олон төрлийн өнгөнүүд нь ДОХ өвчний улмаас нас барсан, ДОХ-оор өвчилсөн, "non-binary" буюу хүйсийн аль нэг ангилалд хамаардаггүй, мөн трансжендэр хүмүүсийг төлөөлж байгааг Apple-аас онцолсон байна. Тусгай оосор нь хоёр төрлийн загвараар гарсан бөгөөд брэндийн вебсайт дээр аль хэдийнэ худалдаалагдаж эхэлжээ. Мөн компанийн зүгээс борлуулалтын орлогыг ЛГБТК нийгэмлэгийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Encircle, Gender Spectrum, Human Rights Campaign, National Center for Transgender Equality, PFLAG National байгууллагуудад хандивлана гэдгээ мэдэгдсэн байна.

Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа (фото 1)

Мэдээлэл өгөх зорилгоор сонирхуулахад, "Pride Month" нь "Stonewall Riots" бослогоос эхлэлтэй билээ. Тодруулбал, 1969 оны зургадугаар сарын 28-нд "Stonewall Inn" нэртэй ижил хүйстнүүдийн бааранд бүлэг цагдаа нар нийгмийн цөөнхүүдийн эсрэг дайралт хийсэн ба энэ үйлдлийг баар дотор байсан хүмүүс эсэргүүцсэнээр урьдаас төлөвлөөгүй бослого дэгдэж улмаар ЛГБТК нийгэмлэгийн эрх тэгш байдлын төлөө дэлхий даяар тэмцэж эхэлсэн байдаг.

Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа (фото 2)
Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа (фото 3)
Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа (фото 4)
Apple брэнд ЛГБТК нийгэмлэгийг төлөөлсөн цагны оосор гаргалаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх