Хайх

Стив Жобсын гар бичмэл дуудлага худалдаагаар 222,000 ам.доллараар зарагдлаа

Стив Жобсын гар бичмэл дуудлага худалдаагаар 222,000 ам.доллараар зарагдлаа

Стив Жобсын хамгийн анхны ажлын анкет

Text: Buro.Mongolia


Стив Жобсын 1973 онд гараар бичиж байсан ажлын анкет Чартерфилдс онлайн дуудлага худалдаагаар 222,400 ам.доллараар зарагдлаа.

50 жилийн тэртээ гараар бичиж байсан энэхүү бичмэл нь Стив Жобсын хамгийн анхны ажлын анкет бөгөөд компани болон албан тушаалын нэр уг анкетад дурдагдаагүй ажээ. Хэрэв түүний намтрыг эргэн харвал, Стив Жобс 1974 онд Atari Inc. компаниас ажлын гараагаа эхлүүлж байсан ч энэхүү гар бичмэл Atari Inс. компанид зориулагдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Анкетад Стив Жобс "компьютер болон цахим технологи, дижитал дизайны тусгай чадварыг эзэмшсэн" хэмээн тодорхойлсон байна. Харин Чартерфилдс дуудлага худалдаанаас гар бичмэлийг "Олон жил хадгалагдсан хэдий ч багахан зэргийн л толбо болон нугалаатай" хэмээн онцолсон юм.

Дашрамд сонирхуулахад, энэхүү гар бичмэл нь анх 2018 онд дуудлага худалдаанд орж байсан тухайн үед 175 мянган ам.доллараар зарагдаж байжээ.

Стив Жобсын гар бичмэл дуудлага худалдаагаар 222,000 ам.доллараар зарагдлаа (фото 1)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх