Хайх

Сурах дуртай юу? Дэлхийн шилдэг их сургуулиудын 1,500 үнэ төлбөргүй онлайн сургалтыг эндээс хараарай

Сурах дуртай юу? Дэлхийн шилдэг их сургуулиудын 1,500 үнэ төлбөргүй онлайн сургалтыг эндээс хараарай

Бүх төрлийн хичээлүүд бий

Text: Buro.Mongolia


Зураг:

Open Culture сэтгүүл үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боловсролын тухай өдгөө 14 жилийн турш уншигчидтайгаа хуваалцаж байгаа бөгөөд саяхан дэлхийн шилдэг их сургуулиудын 1,500 онлайн курсийг нэгтгэж каталог болгон гаргасан байна. Тухайлбал энэхүү каталогт Стэнфорд, Йэль, Оксфорд, Массачусетсийн технологийн институт, зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын аудио болон видео хичээлүүд багтсан байгаа.

Хэрэглэгчдэд илүү хялбар болгохын тулд онлайн сургалтуудыг төрөл төрлөөр нь ангилжээ. Энд ойролцоогоор философийн 200, түүхийн 105, компьютерын шинжлэх ухааны 170, физикийн 85, уран зохиолын 55 хөтөлбөр орсон байгаа юм. Үүнээс гадна астрономи, биологи, бизнес, хими, эдийн засаг, инженерчлэл, математик, улс төр, сэтгэл судлал, урлаг, тэр ч бүү хэл хоолны курсууд багтсан байна.

Энэхүү материалыг нийтэлсэн хүмүүсийн тооцоогоор уг каталогт ойролцоогоор 50,000 цагийн үнэ төлбөргүй аудио болон видео хичээлүүд байгаа гэжээ. Тэдгээр лекцүүдийг бүгдийг нь хүссэн цагтаа Youtube, iTunes, их сургуулиудын вебсайтуудаас компьютер эсвэл ухаалаг утсаа ашиглан сонсох боломжтой.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх