Хайх

Токиогийн Олимпийн наадмын алба ёсны лого тодорлоо

Токиогийн Олимпийн наадмын алба ёсны лого тодорлоо

Т=Токио


Зураг:

2020 онд Токио хотноо зохиогдох Олимпийн наадмын гол эмблемийг танилцууллаа. Шинэ логоний зохиогчоор зураач Кенжи Сано ажиллажээ

Олимпийн наадмын шинэ лого нь биднийг  Токио уруу хөтлөх загварлаг "Т" үсэг бүхий бүтээгджээ. Харин Паралимпийн логог буруу харуулсан тэгш, тэнцүүгийн тэмдэгтэй дүрсэлсэн байна. Хоёр логоны дэргэд Япон улсын далбаан дээрх улаан дугуй дагалдана. Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ нь цохилох зүрх бүрийг илэрхийлсэн утгатай аж. "Токиогийн Олипийн наадмын логонууд дэлхийн бүх орны тамирчин бүрийн Олимпийн наадамд орох туйлын хүслийг нь илэрхийлж байгаа юм" гэж "Токио-2020"-ийн зохион байгуулах хорооны дарга ноён Есиро Мори хэлжээ.
2013 оны Дэлхийн Олимпийн Хорооны санал авалтын дүнгээр Токио хот 2020 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан билээ.

цааш үзэх