Хайх

Vertu Bentley-тэй хамтран гар утас гаргажээ

Vertu Bentley-тэй хамтран гар утас гаргажээ

Их Британи хэв маяг

Text: Б.Амина


Зураг:

Vertu болон Bentley нар хамтран Signature Touch for Bentley гэх ухаалаг утас гаргалаа

Хамгийн, хамгийн гэх тодотголын бүгдийг өөртөө нэгтгэсэн Signature Touch for Bentley гар утас гарлаа. Энэхүү утсыг онцгой болгож байгаа зүйлс гэвэл дуугаралтын Dolby Digital Plus, үйлдлийн Android 5.1 Lollipop, хайлтын Vertu Lost Phone системүүд болон 21 мегапикселийн камер юм. Сонирхолтой үзүүлэлт биш гэж үү?

Энэхүү шинэхэн утасны дизайныг Bentley брэндийн хэв маягтай бүтээсэн бөгөөд гадаад үзэмжийн хувьд машины салоныг санагдуулам арьсан гадаргуутай хийсэн байна. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн нэмэлт чимэглэлийг ч хийлгэж болно. 

Vertu, Bentley нарын хамтын ажиллагааны таван жилийн ойд тохиолдуулж хоёрдугаар сарын сүүлээр худалдаанд гарах энэхүү ухаалаг утас өмнө нь Vertu-г хэрэглэж байгаагүй хэрэглэгчдийг ч өөртөө татах нь гарцаагүй биз ээ.

цааш үзэх