Хайх

U-Point: \"Z\" үеийнхэн, ухаалаг эзэгтэй гээд хүн бүрт зориулсан хэмнэлттэй шоппинг хийх арга

U-Point: "Z" үеийнхэн, ухаалаг эзэгтэй гээд хүн бүрт зориулсан хэмнэлттэй шоппинг хийх арга

Орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн, бодит хэмнэлт мэдрүүлэх U-Point лоялти хөтөлбөр

Text: Buro.Mongolia


Зөвхөн "Хар баасан гараг" болон баярын өдрүүдийг тохиолдуулсан хямдрал эдлэх бус бүтэн жилийн турш хэмнэлт, урамшуулалтай худалдан авалт хийх боломжтой гэдгийг та мэдэх үү? Жишээ нь томоохон сүлжээ дэлгүүрүүдээс шоппинг хийх, автомашинаа бензинээр дүүргэх, хүнсээ цуглуулах, кофе шопоор үйлчлүүлэх, бүр хими цэвэрлэгээнд хувцсаа өгөх гээд өдөр тутмын хэрэглээнд бодит хэмнэлт мэдрүүлэх нэгэн төсөл хэрэгжиж эхэлсэн нь бидний анхааралд өртлөө. Хэрэв та энэ талаар дуулж амжаагүй бол үүнийг U-Point лоялти хөтөлбөр гэдэг. Энгийнээр тайлбарлавал U-Point систем нь худалдан авалт хийх бүртээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоо эргээд худалдан авалт хийхдээ зарцуулж, хэмнэлт эдлэх бодит боломжийг олгодог Монголын хамгийн том нэгдсэн лоялти хөтөлбөр юм.

Олон улсын томоохон сүлжээ зочид буудлууд, худалдааны төвүүд, алдартай брэндүүд үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор  бонус, хөнгөлөлтүүдийг олгодог орчин үеийн лоялти хөтөлбөр анх 1980-аад оноос эхлэн дэлгэрсэн байдаг. Харин Монголд хувийн байгууллагууд өөрсдийн гэсэн лоялти хөтөлбөрийг нэлээд хэдэн жилийн өмнөөс нэвтрүүлж эхэлсэн ч нэгэн зэрэг олон байгууллагатай хамтран ажилладаг, хэрэглэхэд хялбар нэгдсэн систем байгаагүй билээ. Харин U-Point лоялти хөтөлбөр нь энэ бүхнийг цогцоор нь шийдэж өгсөн бөгөөд ингэснээр одоо янз бүрийн байгууллагуудын олон төрлийн хямдрал, урамшууллын картыг цаг үргэлж түрийвчдээ авч яван, хооронд нь андуурч, будлиж эсвэл бүр картаа мартсан үедээ урамшууллаа авах боломжгүй болох гэх зэрэг бүх саад бэрхшээлээс бүр мөсөн ангижирч байна. Тэр тусмаа энэхүү лоялти хөтөлбөр нь технологийн дэвшил дээр суурилсан, ухаалаг, хялбар бас орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн тул технологийн "мэргэжилтнүүд" гэж хэлж болох залуус, ухаалаг гэрийн эзэгтэй болон ер нь л  хэмнэлттэй амьдрахыг хүсдэг хэн бүхэнд зөв сонголт байх болно.

Өнөөдөр дэлхийн томоохон компаниуд болон брэндүүд худалдан авагчдаа татан, тэднийг брэндийнхээ хэрэглэгч хэвээр үлдээхийн тулд зүгээр ч нэг "хямдрал" зарлах нь хангалтгүй болжээ. Худалдан авалтын чиг хандлага, хэрэглэгчдийн сэтгэлгээ хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед хувь хүнд чиглэсэн үйлчилгээ, сэтгэл ханамж өгөх бүтээгдэхүүнээс гадна үнэнч хэрэглэгчдээ урамшуулах лоялти хөтөлбөрүүд нь шинэ мянганыхан болон "Z" үеийнхний дунд өндөр эрэлттэй байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг. Тодруулбал хэрэглэгчдийн 78% нь лоялти хөтөлбөр тэдний мөнгийг хэмнэдэг гэсэн бол 50% нь худалдан авах бүтээгдэхүүний сонголтод нөлөөлдөг болохыг Forrester Research олон улсын судалгааны компани нийтэлснийг энд дурдах нь зүйтэй болов уу.

U-Point урамшууллын хөтөлбөрт хамрагдах шалтгаан

U-Point: "Z" үеийнхэн, ухаалаг эзэгтэй гээд хүн бүрт зориулсан хэмнэлттэй шоппинг хийх арга (фото 1)

Лоялти хөтөлбөр нь амьдралд том өөрчлөлтүүдийг хийж чаддаг жижиг зүйлсийн нэг билээ. Та U-Point лоялти хөтөлбөрийн хэрэглэгч болсноор өдөр тутмын худалдан авалт бүртээ ердөө ганцхан карт ашиглан үнийн дүнгийнхээ 3-10% оноо (1 оноо=1 төгрөг) болгон авах бөгөөд эргүүлээд цуглуулсан оноогоо худалдан авалтынхаа 50% хүртэлх дүнд мөнгө хэлбэрээр зарцуулж хөнгөлөлт авч болох юм. Ингээд ч зогсохгүй та цуглуулсан оноогоо зарцуулсан ч гэсэн худалдан авалтад тань дахин оноо нэмэгдсээр байх болно. Үүнээс гадна зарим үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд давхар оноо цуглуулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэхүү лоялти хөтөлбөр нь хэзээ ч дуусашгүй оноотой урамшуулал авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож буйгаараа давуу талтай юм.

Хэрхэн U-Point картын хэрэглэгч болох вэ?

U-Point: "Z" үеийнхэн, ухаалаг эзэгтэй гээд хүн бүрт зориулсан хэмнэлттэй шоппинг хийх арга (фото 2)

U-Point лоялти хөтөлбөрт хамрагдахын тулд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал та өөрт ойр байрлах гишүүн байгууллагуудын салбар дээр иргэний цахим үнэмлэхтэйгээ очин үнэ төлбөргүй U-Point картаа авах боломжтой (2020 оноос эхлэн ердөө 3,500 төгрөг төлөн картын эзэн болно) байгаа. Үүний дараа App Store эсвэл Google Play-ээс U-Point аппыг өөрийн ухаалаг утсандаа суулган хувийн мэдээллээ бүртгүүлнэ. Та картыг биедээ авч яваагүй байсан ч тухайн гишүүн байгууллагын техникийн бололцооноос хамааран хурууны хээгээр, гар утасны дугаараар, аппаар, бар кодоор урамшууллын оноогоо авах боломж бүрдэнэ. Мөн та аппаа ашиглан хувийн мэдээлэл, гүйлгээний түүхээ хянаж, оноогоо зарцуулж, нэмэлт онцгой урамшууллуудад хамрагдах боломжтой.

Дижитал гацуур модоо чимэглэн U-Point оноогоо аваарай

U-Point: "Z" үеийнхэн, ухаалаг эзэгтэй гээд хүн бүрт зориулсан хэмнэлттэй шоппинг хийх арга (фото 3)

Шинэ жилийн баярыг тохиолдуулан U-Point лоялти хөтөлбөрийн зүгээс "20 сая оноотой Гацуур" нэртэй шинэ урамшууллыг зарласан байна. Та гишүүн байгууллагуудаар 1,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр үйлчлүүлсэн тохиолдолд U-Point апп доторх дижитал гацуурыг чимэглэн нэмэлт оноо авах эрхтэй болно. Гацуурыг чимэглэхийн тулд апп доторх "Гацуур" цэсээс чимэглэлүүдийг асаан, хүрд эргүүлж U-Point оноогоо цуглуулаарай. Үүнээс гадна та Сентрал Тауэр дотор байрлах дижитал дэлгэц дээр апп доторх QR кодыг уншуулан гацуураа чимэглэн оноогоо авах давхар боломжтой байгаа. Энэхүү шинэ жилийн урамшуулал нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал үргэлжлэх болно. Харин уг урамшууллаар цуглуулсан оноогоо та хүссэн үедээ ашиглах боломжтой юм.

U-Point

Утас: 77774422
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 10 давхарт, 1007 тоот
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх