Хайх

Долоо хоногийн зургаан өдөр эрүүл хооллож, нэг өдөр нь өөх тостой хоол идэх нь ямар үр дагавартай вэ?

Долоо хоногийн зургаан өдөр эрүүл хооллож, нэг өдөр нь өөх тостой хоол идэх нь ямар үр дагавартай вэ?

Эрүүл мэндэд эрсдэлтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв долоо хоногийн зургаан өдөрт нь эрүүл хооллосон бол сүүлийн өдөр нь өөрийн хүссэн зүйлээ идэж болно гэж ихэнх хүмүүс үздэг. Гэхдээ энэ дүрэм нь эрүүл мэндэд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй болохыг Nutrients сэтгүүлийн хийсэн судалгаа баталж байна.

Судалгааны хүрээнд эрдэмтэд эрүүл хооллодог 15 сайн дурын хүн дээр туршилт явуулжээ. Судлаачид тэдгээр хүмүүст долоо хоногийн зургаан өдөр нь эрүүл хооллож харин зөвхөн нэг өдөрт нь бургер, зайдас, шарсан өндөг, гахайн мах, бяслагтай бялуу гэх зэрэг өөх тос ихтэй (өдөрт авах ёстой хэмжээнээс 78%-иар их илчлэгтэй) хоол идэх даалгавар өгсөн бөгөөд эцэст нь тэдний цусан дахь сахарын түвшинг хэмжсэн байна.

Туршилтын үр дүнд долоо хоногийн зөвхөн нэг л өдөр өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэсэн хүмүүсийн биеийн инсулин мэдрэх чадвар нь 28%-иар буурсан үзүүлэлт гарчээ (Инсулин нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, энерги болгон хувиргадаг даавар юм).

Инсулин мэдрэх чадвар буурсан тохиолдолд хүний бие цусан дахь сахарын хэмжээгээ зохицуулахын тулд улам ч их инсулин ялгаруулах шаардлага гардаг. Үүнээс болж нойр булчирхай инсулин хангалттай боловсруулж чадахгүйд хүрч, илүүдэл сахар цусанд хуримтлагдаж, чихрийн шижин өвчин тусах магадлалтай болдог байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн нэг өдөр л хэт их өөх тостой хоол хүнс хэрэглэх нь бие организмын сахар боловсруулах чадварыг дордуулдаг болохыг дээрх судалгаа баталж байгаа юм.

цааш үзэх