Хайх

Модель Жижи Хадид бие давхар болсноо баталлаа

Модель Жижи Хадид бие давхар болсноо баталлаа

Жимми Фэллоны шоуны үеэр албан ёсоор зарласан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө модель Жижи Хадид болон дуучин Зейн Малик нар анхны хүүхдээ хүлээж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн мэдэгдэж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү баярт мэдээ үнэн болохыг загвар өмсөгч бүсгүй Жимми Фэллоны "Tonight's Show" нэвтрүүлгийн үеэр албан ёсоор баталсан байна.

Жимми Фэллон модель бүсгүйтэй видео чатаар ярилцан бие давхар болсонд нь баяр хүргэхэд "Маш их баярлалаа. Мэдээж бид үүнийг өөрсдийн хүссэнээрээ зарлахыг хүссэн ч үнэхээр их догдолж, аз жаргалтай байгаа. Мөн бидэнд сайн сайхныг хүссэн хүн бүхэнд маш их талархаж байна" хэмээн Жижи Хадид хариулжээ.

Одоогийн байдлаар хосууд Пеннсилвани дахь Хадидын гэр бүлийн фермд хамтдаа тусгаарлалтад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх