Хайх

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ?

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ?

BURO. x TIC 4X4 & Outdoor

Text: Ө.Тодгэрэл


Зураг: March Nine Media

"Ийм гайхалтай газар амьдардаг бид үнэхээр азтай биш гэж үү?"

Хоёр ч хүрэхгүй цагийн өмнө гэртээ сэрсэн бид яг одоо, өглөөний 10 цагт, Монголынхоо онгон зэрлэг байгальд, цэлмэг тэнгэр дор, цэнгэг агаар амьсгалан, чанагдаж буй кофены үнэрт сэтгэлээ сэргээх зуураа өндөг беконтой өглөөний цайгаа бэлтгэж байна. Ингээд бодоход монголчууд бид хотоос гарав уу үгүй юу, аль ч зүг рүү харсан үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдэн, яг л бүргэд шиг эрх чөлөөтэй тэнүүчлэх боломжтой байдаг нь ямар их аз завшаан бэ?

Эрт цагаас л "тэнгэр эцэг", "газар эх" хэмээн байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн нүүдэлчин соёлтой бид цаг ямагт их хотын хөл хөдөлгөөнөөс зугтан байгальтайгаа уусах хүсэл тээж, үргэлж л агаар дутагдаад, эсвэл уужим тал нутгийн эрх чөлөө нэхэгдээд байгаа мэт явдаг. Энэ тэмүүлэл нь харин ойрхон ч хамаагүй байгальд гарах төдийд л арилж, бүр дотроосоо л аз жаргалын серотонин ялгаран сэтгэл сэргээд ирдэг нь бидний байгаль нутагтайгаа тогтоосон онцгой холбооны учир гэлтэй. Иймдээ ч аялал болон аялалтай холбоотой аливаа мэдээлэл, аян замд хэрэг болох эд зүйлс, хэрэгсэл, хувцас гэх бүхэнд бид өөрийн эрхгүй татагдаж, ‘хэзээ, хаагуур, хэрхэн аялах вэ' гэсэн бодол толгойд үргэлж л эргэлдсээр. Тэр тусмаа зуны улирал эхэлсэн энэ үед хэн бүхний аялах хүсэл дээд цэгтээ хүрсэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ийм ч учраас BURO. болон TIC 4X4 & Outdoor компанийн хамт олон уншигчид, хэрэглэгчиддээ зориулан энэ зуны аялалд тань санаа өгөх, аян замд тань хэрэг болох зүйлсийг дахин нэг сануулах, хамгийн гол нь хэрхэн байгальд хор хөнөөлгүй, ухамсартай аялахыг харуулах зорилгоор аян замд гарлаа. Бидний энэхүү аяллын тэмдэглэлийг уншаад та орчин үеийн аяны хэрэгслүүд хичнээн ухаалаг болсныг, мөн ямар ч нөхцөлд тав тухаа алдахгүй аялах боломжтойг харж, нэн даруй энэ зуны аяллын төлөвлөгөөгөө гаргах биз ээ.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 1)

08:00 Аян замдаа гарлаа

Өглөө сэрнэ гэдэг их хотын амьдралд том асуудал байдаг ч агаар салхинд гарч, аяллаа эхлүүлнэ гэж бодохоор нойроо харамлах байтугай унтах ч хүсэл төрөлгүй нар мандмагц гэрээсээ яаран гарлаа. Тэрэлж руу тавигдсан шинэхэн замаар хөгжмөө чангалан сэтгэл дүүрэн хөлөглөх зуур эргэн тойронд уул, тал харагдаж, хаана ч хамаагүй зогсоод майхнаа барьчихмаар санагдана. Монголд маань хангай, говиос эхлээд үзэж харах, зорих газар тоолшгүй олон, айх зүйлгүй уужим тайван нутаг тул бэлэн кэмп-д буухаас илүүтэй майхантай аялал хийх нь адал явдал, дурсамжаар дүүрэн байдаг шүү дээ. Тэр тусмаа орчин үед аяллын зориулалттай чиргүүл гэх нэгэн гайхалтай бүтээл хэрэглээнд нэвтэрсний ачаар майхантай аялал гэдэг ойлголт нь өөрөө модерн аястай болж, хүмүүс гэрийнхээ тав тухыг машиныхаа ард чирэн хүссэн зүг рүүгээ аялах боломжтой болоод байгаа билээ.

Бид ч мөн аяллаа адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж, off-road болон экстрим аялагчдын мөрөөдөл болсон алдарт Patriot Campers брэндийн X1 чиргүүлийг авч явлаа. Ерөнхийдөө чиргүүлтэй аялах нь анхны хөрөнгө оруулалтыг эс тооцвол урт хугацаандаа илүү хэмнэлттэй, байгальд хамгийн бага ул мөр үлдээдэг, ямар ч бартаат замыг даван туулах чадвартай, маш тухтай, мөн угсарч, босгож, хураахад хялбар гээд олон давуу талтай. Товчхондоо бол энэ нь орчин үед байгаа аяллын хамгийн ухаалаг шийдэл юм.

TIC 4X4 & Outdoor компанийн Монголд албан ёсоор нэвтрүүлдэг Австралийн Patriot Campers брэнд нь өдгөө дөрвөн ч жил дараалан дэлхийн шилдэг чиргүүлээр тодорсон байдаг. Дугуй дотор байрласан таван хошуу бүхий хар цагаан өнгийн логоогоороо, цэргийн гэмээр cool дизайнаараа танигддаг Patriot Campers брэндийн чиргүүлүүд бартаат замыг даван туулах хүч чадал, тав тух, хэрэгтэй бүхнийг авсаархан хэмжээнд оруулсан ухаалаг шийдэл зэргээрээ дэлхийд гайхагддаг тул ийнхүү аялал сонирхогчдын мөрөөдөл болж хувирсан юм. Тэр ч бүү хэл Patriot Campers-ийн үүсгэн байгуулагчид X1, X2, X1H гэх үндсэн гурван төрлийн чиргүүл болоод off-road тусгай тоноглолтой Supertourers автомашинуудынхаа хүч чадлыг бодитоор харуулах үүднээс Patriot Games гэх телевизийн шоу хийдэг ба хамгийн сүүлд гуравдугаар улирлын зураг авалтаа Монгол орноор аялан хийсэн нь энэ чиргүүл манай байгалийн онцлог, цаг уурын нөхцөл байдалд хичнээн тохиромжтой болохыг харуулаад авсан билээ.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 2)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 3)

Бидний аялалдаа авч явсан X1 чиргүүлийн хувьд ердөө 3.3м х 1.75м хэмжээтэй атлаа 10-хан минутын дотор угсрагдаж, хүнд хэрэгцээтэй бүхнийг багтаасан 2 өрөө байр мэт болж хувирдаг. Тодруулбал 2-4 хүний багтаамжтай унтлагын өрөө, бүр 2 ч тогоо тавьж болох гал тогоо, хоол бэлтгэх тавцан, 155 л багтаамжтай усны нөөц, эд зүйлс хадгалах том халааснууд, саравч, саравчны дагуу асах LED гэрлүүд гээд хэрэг болж болох бүх зүйл энд бий. Хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу, дэвшилтэт байдлаар аялна гэдэг нь л юм.


" Хээрийн хоол яагаад ийм амттай юм бол? "


BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 4)

10:00 Хоолондоо!

Өглөөний цайнд шаржигнасан бекон, дөнгөж шаргалтаж эхэлсэн өндөг болон шарсан талх. Өдрийн цайнд гриллдсэн махтай шүүслэг бургер, хажууд нь амталж шарсан чихэрлэг төмс. Оройн хоолонд харин ил гал болон грилл дээр хоёр янзаар шарж болгосон шорлог, песто сүмсээр амталсан будаа. Ингээд ч зогсохгүй оройн зоогийн бонус болгож ил гал дээр утсан нимбэгтэй загас. Үүнээс гадна уур нь сэвэлзсэн халуун кофе, амны цангаа тайлах цэл хүйтэн ундаа гээд гэртээ байгаагаас өөрцгүй аялах тун ч хялбар болжээ. Майхантай аялал гэхээр л лаазалсан бэлэн хоол, ууталсан эрүүл бус амттанууд төсөөлөгддөг байсан үе аль хэдийнээ хоцрогдож.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 5)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 6)

Гэрийн нөхцөлд байгаа мэт хоолоо бэлтгэж, хийх тав тухыг юуны түрүүнд Patriot Campers X1 чиргүүл олгож байгаа ч ухаалаг аяны хэрэгслүүд аяллыг бүр ч тав тухтай, аюулгүй, мартагдашгүй болгож өгдөг. Мөн байгальд аль болох ул мөр үлдээхгүй, хоноглоод буцахдаа байгалиа анх байсан байдлаар нь үлдээж, ухамсартай аялахын тулд зөв аяны хэрэгслүүд сонгох нь маш чухал. Нэг удаагийн хуванцар эд зүйлсээс татгалзаж, олон дахин хэрэглэх боломжтой сайн чанарын сав суулга, хэрэгсэлд хөрөнгө оруулснаар насан туршдаа байгальдаа ээлтэй аялах бололцоог бүрдүүлэх тул үүнд онцгой анхаарал хандуулахыг зөвлөх байна.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 7)

Бидний хувьд аялалд гарахдаа Японы Snow Peak брэндээр бүрэн тоноглогдсон юм. Халбага, сэрээнээс эхлээд галын зуух, ширээ, хутга, хавтан, хогны уут тогтоогч, бүр цаашлаад майхан, саравч гээд хэрэгцээтэй бүхэн энэ брэндэд бий. Байгальд бүх сэтгэлээсээ хайртай, аялах дуртай Юкио Ямайгийн амьдралын туршлага, алсын хараагаар тэртээх 1958 онд үүсгэн байгуулагдсан Snow Peak брэнд нь дэлхийд хамгийн загварлаг бөгөөд практикал аяны титан хэрэгслүүд гаргадгаараа алдартай. Хамгийн гол нь энэ брэндээс худалдан авалт хийснээр насан туршийнхаа хэрэглээг олдог нь брэндийн хамгийн том давуу тал билээ. Бүтээгдэхүүн бүр нь авч явахад хөнгөн, хэрэглэхэд хялбар, харахад цэмцгэр, мөн олон жилийн эдэлгээ даахаар бат бөх.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 8)

Жишээ нь брэндийн хамгийн алдартай эвхэгддэг бариултай аяга нь л гэхэд хатуу титан материалаар хийгдсэн атлаа хийцийн хувьд маш нямбай, гэртээ ч хэрэглэж болох гоёмсог дизайнтай. Мөн түүдэг гал тойроод холбогдчихдог ширээ, нийт 16 ширхэг шөл болон хуурганы төрөл бүрийн хэмжээтэй тавагнуудаас бүрдэх атлаа бүгд хоорондоо давхарлагдан нэг том таваг мэт авсаархан хэмжээтэй болчихдог тавагны сет зэрэг Япончуудын ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнүүд аяны хэрэгслийн талаарх ойлголтыг өөрчилж чадсан билээ. Жинхнээсээ байгальдаа хайртай, ухамсартай аялахыг зорьдог хүмүүс Snow Peak брэндийн эд зүйлсийг нэг хэрэглэж үзэхэд л өөр брэндийн эд зүйлс хэрэглэхээ болих нь элбэг.

Snow Peak-ээс гадна бид дэлхийн хамгийн хөнгөн атлаа бат бөх, хураагдахаараа 2л усны савтай дүйцэхүйц хэмжээтэй болон үүргэвчинд багтчихдаг, суухад нуруунд дэмжлэг үзүүлдэг, маш тухтай, минут ч хүрэхгүй хугацаанд угсрагддаг Helinox брэндийн эвхэгддэг сандалнуудыг хэрэглэлээ. Гал тойроод суухдаа ч, голын эрэг дээр алжаалаа тайлахдаа ч, ой модоор алхахдаа ч авсаархан сандлаа авч яван, ямар ч үед тав тухаа алдсангүй. Түүнчлэн майхны чиглэлээр хамгийн их туршлагатай, дэлхийд тэргүүлдэг Darche брэндийн алдарт нэг хүний майхныг туршиж үзтэл агааржуулалт, чанар, хийц, тав тух, угсрахад хялбар байдал зэрэг нь тэс ондоо түвшинд очжээ. Инноваци гэдэг нь л энэ юм.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 9)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 10)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 11)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 12)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 13)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 14)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 15)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 16)


"Аяны хувцас хэзээ ийм ухаалаг бас ийм загварлаг болчихсон юм бэ?"


BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 17)

14:00 Байгалиа мэдрэе

Жиргэх шувуудын чимээнд ой модоор алхаж, ууланд авирч, гол ширтэн сууж, гал тойрон халуун дулаан яриа өрнүүлж, бүх стрессээ мартан хэсэг хугацаанд ч болов буцаад хүүхэд насандаа очсон мэт юу ч бодолгүй байгальтайгаа уусах нь хамгийн бодит жаргалтай мэдрэмжүүдийн нэг байлаа. Их хотын амьдралаас холдож, дэлгэцүүдээс нүдээ салгаж, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэж, холбоогоо бэхжүүлэх нь бүрэн утгаараа сэтгэл санааны детокс болсон юм. Дэггүй хүүхдүүд шиг үсэрч харайхдаа хувцас халтар болчих вий, үрчийх вий гэж санаа зовнилгүй харсан газраа сууж, хэвтэж, бүр өнхөрөлдөж, эрх дураараа байх нь л майхантай аяллын хамгийн сайхан мөчүүд. Мэдээж биед тухтай зориулалтын аяны хувцас өмссөн тулдаа л энэ бүх огцом хөдөлгөөнүүдийг хийх боломжтой байлаа.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 18)

Өвдөгний хамгаалалттай, өвдөгнөөс гуя хүртэл цахилгаанаар онгойн агаар нэвтрүүлдэг өмд, бороо, шорооноос хамгаалдаг хэрнээ юм өмсөөгүй мэт хөнгөн хүрэм, арьс үрэхгүй органик даавуун футболка, хэрэгтэй бүхнийг багтаачихдаг эвтэйхэн үүргэвч гээд хувцаслалтын хувьд бид хөлөөсөө толгой хүртлээ Шведийн алдарт Fjällräven брэндийг сонгосон юм. Үнэнийг хэлэхэд тус брэндийн хувцсыг өмссөн даруйдаа л шууд дурлаж, хэзээ ч тайлмааргүй санагдсан. "Аяны хувцас хэзээ ийм ухаалаг бас ийм загварлаг болчихсон юм бэ?" гэх бодол өөрийн эрхгүй төрлөө.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 19)

[фьяал-раавен] хэмээн дуудагддаг энэ брэнд нь мөн л аяны хувцасны салбартаа шилдэг нь юм. Бид аялалд хэрэг болох бүхий л эд зүйлсийн хамгийн чанартайг нь сонгож, уншигчиддаа хүргэнэ гэсэн амлалтынхаа дагуу ийнхүү тус брэндийг онцоллоо. Fjällräven нэрийг дуулаагүй ч брэндийн үнэгтэй логог мэдэхгүй, эсвэл домог болсон дөрвөлжин хэлбэртэй Kånken үүргэвчийг хараагүй хүн гэж бараг л үгүй болов уу. Мадоннагаас эхлээд Марк Цукербергийн хүүхдүүд үүрдэг энэ цүнх нь дэлхийн өнцөг булан бүрт тренд болсон ба анх хүүхдүүд үүрдгээрээ алдартай байсан ч одоо нас үл харгалзан хүн бүрийн хүсэмжит бүтээгдэхүүн болсон байдаг. Гэхдээ Kånken бол Fjällräven брэндийн гаргадаг зуу гаруй төрлийн бүтээгдэхүүний ердөө нэг нь юм. Бүх загваруудаа өөрсдийн зохион бүтээсэн G-1000 гэх 65% польестер, 35% даавуун материалаар урладаг нь бороо, салхи, цас гээд цаг уурын бүх нөхцөлд тэсвэртэй, насан туршийн эдэлгээтэй хувцаснуудыг бий болгодог. Брэндийн зүгээс бүтээгдэхүүнүүддээ хамгийн багадаа 30 болон түүнээс ч олон жилийн баталгаа өгдөг нь хэтрүүлэг ч биш бодит үнэн юм. Үүнээс гадна G-1000 материалтай хувцаснуудыг брэндийн тусгай гаргадаг Greenland Wax-аар үрэх үед материал ус нэвтэрдэггүй болж хувирдаг гээд ер нь л хувцас бүр нь хувирч хувьсах, юм багтааж шингээх ид шид ихтэй. Яг байгальд гараад, практик дээр туршаад үзэхэд маш олон давуу талтай болох нь хөдөлгөөн бүрт мэдрэгдэж эхэлнэ.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 20)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 21)

Гэхдээ энэ бүгдээс илүүтэй Fjällräven-д дурлах хамгийн том шалтгаан нь тус брэндийн баримталдаг байгальд ээлтэй, ухамсартай үйл ажиллагааны чиглэл юм. Тэд 2020 онд Шведийн 1,400 гаруй брэндээс хамгийн тогтвортой брэндээр албан ёсоор шалгарсан ба мэргэжилтнүүдийн онцолдгоор ирээдүйн хувцас загвар яг л энэ брэндийн баримталж буй чиглэлээр хөгжих учиртай аж. Брэндийн бүх хувцаснууд маш бат бөх, дизайны хувьд хэзээ ч хуучрашгүй учир худалдан авагчид үнэхээр л нэг бүтээгдэхүүнээ насан туршдаа хэрэглэх боломжтой байж, дэлхийд нэмэлт хог хаягдал үүсгэдэггүй байна. Мөн мэдээж хувцаснуудыг зөвхөн дахин боловсруулах боломжтой, органик материалуудаар хийдэг байгаа.

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 22)

Ингээд уншигчиддаа дурсамжаар дүүрэн, аюулгүй, хамгийн гол нь байгальд ээлтэй аялалд гарахыг уриалж байна!

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 23)
BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 24)

Бидний аялалдаа хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд:

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 25)

BURO.-гийн модерн майхантай аялал: Хэрхэн ухамсартай, ухаалаг аялах вэ? (фото 44)

*Дээрх бүх бүтээгдэхүүнүүд, зурганд орсон хэрэгслүүдийг TIC 4x4 & Outdoor-оос авах боломжтой.

TIC 4x4 & Outdoor

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 290

Утас: 8069 4599

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх