Хайх

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам

LENOX x BURO. дэлгэрэнгүй хөтөч

Text: Ө.Тодгэрэл


Гэр шиг сайхан газар үгүй, гэр бүлээс илүү чухал зүйл үгүй. Эдгээр үгсийг бид энэхүү пандемиктэй 2020 онд урьд өмнөхөөс илүү гүн ухаарч, гэртээ хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлэх хором мөч бүрийг илүү үнэлж байгаа билээ. Хотын завгүй амьдрал, шуугианаас холдож, бүтэн нэг жилийн хугацааг ийнхүү түгшүүртэй, хязгаарлагдмал нөхцөлд өнгөрүүлээд буй бид энэ бүхний эцэст нэг нэгэндээ илүү энэрэнгүй хандаж, бусдад эерэг энергийг түгээж, ойр дотнын хүмүүсээ хайр халамжаар дутаахгүй байх нь л хамгаас чухал болохыг цоо шинэ түвшинд ойлгож байгаа гэдэгтэй олон хүн санал нийлнэ байх.

Иймээс хөл хорионы нөхцөлд өнгөрүүлэх Шинэ Жилийн баяраар нижгэр найр хийж чадахгүй болсонд гонсойхын оронд эсрэгээрээ энэ боломжийг ашиглан бүх анхаарлаа гэр бүлийнхэн, хайртай нэгэндээ төвлөрүүлэн, тэднийг бүр ч илүү баярлуулж, илүү бүтээлч сэтгэлгээ гарган гэртээ онцгой уур амьсгал бүрдүүлэхийг уриалж байна. BURO. болон Lenox брэнд хамтран уншигч, үйлчлүүлэгч нартаа зориулж карантин дахь баярын өдрүүдийг хэрхэн илүү онцгой, халуун дотно, ид шидийн болгох дэлгэрэнгүй хөтчийг бэлдлээ.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 1)

LENOX брэнд нь АНУ-ын тансаг зэрэглэлийн гангар шаазан үйлдвэрлэгч цорын ганц компани бөгөөд 1889 онд түүхээ эхлүүлэн, өөрийн дээд зэргийн чанартай, нарийн хийцтэй эдлэлүүдээрээ дэлхийд алдаршсан. Брэндийн гангар шаазан эдлэл дээрх хээ, зураг шигтгэмэл дүрсийг нэг бүрчлэн гар аргаар урладаг учраас дахин давтагдашгүй хийцтэй ба олон жилийн судалгааны үр дүнд 100% угаалгын машины хамгаалалттай, шарах шүүгээ болон түргэн халаагчид тэсвэртэй болсон байдаг. Түүнчлэн Lenox-ийн эдлэлүүдийг АНУ-ын Цагаан ордонд ажиллаж амьдарч байсан зургаан ерөнхийлөгч ба тэдний гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд болон төрийн тусгай үйлчилгээнд хэрэглэж ирсэн түүхтэй. Вудро Вильсон, Рональд Рейган, Франклин Рузвельт, Харри Труман, Билл Клинтон, Жорж Буш зэрэг удирдагчид хэрэглэж байснаас гадна дэлхий өнцөг бүрийн энгийн гэр бүлүүд дурлан цуглуулж, баярын ширээнийхээ чухал хэсэг болгодог билээ.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 2)

Ингээд юуний өмнө гэртээ баярын уур амьсгал бүрдүүлцгээе!


Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 3)

Бид нэгэнтээ л энэ баярын улиралд дийлэнх цагаа гэртээ өнгөрүүлэхээс өөр сонголтгүй болсон учир тэрхүү 24/7 байх орчноо баярын уур амьсгалаар дүүрэн өвлийн гайхамшигт орон болгон хувиргаж, өөрийн ч тэр, хамт карантинд орсон дотнын хүмүүсийнхээ ч тэр сэтгэлийг сэргээж, баяр баясгалан нэмцгээе. Гацуур модоо засаж, тоглоомуудаа өлгөж, гэрийнхээ өрөөнүүдийг чимэглэл болон лаагаар амилуулж, өнцөг булан бүрээ гэрэлтүүлж өгцгөөе. Харин нэгэн хэвийн биш өвөрмөц, нарийн хийцтэй, олон жил хадгалан дурсамж цуглуулж болох гацуур модны тоглоомуудыг Lenox брэнд урладаг төдийгүй уг брэндийн тоглоомууд дэлхийд тэргүүлдэг байгаа. Тоглоомууд нь хайр хүрэм, дахин давтагдашгүй хийцтэй учир өөрийн эрхгүй цуглуулах хүсэл төрөх ба цаашид ч үр хүүхдүүддээ дамжуулан өгөхөд төгс дурсгалууд болно. Мөн Lenox-д төрөл бүрийн жижиг баримлууд, ширээний чимэглэлүүд, лааны суурь болон зургийн жаазнууд жил бүр загвараа шинэчлэн баярын дизайнтайгаар худалдаанд гардаг тул бусад чимэглэлийн эд зүйлсээ эндээс олох боломжтой.

Одоо харин хамгийн чухал хэсэг буюу хоолны ширээгээ засцгаая!


Хамгийн халуун дотно ярианууд, хөгжилтэй, дурсгалт мөчүүд хоолны ширээний ард, гэрийнхнээрээ цуглан амьд харилцаа үүсгэж байх үед болж өнгөрдөг шүү дээ. Тэгвэл тэрхүү гэрийнхээ онцгой хэсгийг бүр ч үзэсгэлэнтэй болгон засаж, тааламжтай орчин бүрдүүлж өгөх нь эзэгтэй нарын хувьд хамгийн таатай "ажил" байдаг. Тэр тусмаа сэтгэлээ гарган зассан ширээг нь хүмүүс үнэлж, бие биетэйгээ уралдан инстаграмдаж эхлэх тэр мөч бүр ч их сэтгэл сэргээдэг гэдэгтэй эзэгтэй бүр санал нийлэх байх.

Ингээд баярын ширээгээ засахдаа юуг анхаарах вэ?

Ширээний бүтээлэг болон гангар шаазан эдлэлүүд

Ширээ засах олон дүрэм байдаг бөгөөд баяр ёслолын онцлогоос хамааран зарим деталиуд нь өөрчлөгддөг. Гэхдээ гэрийн нөхцөлд тэр бүх жижиг деталиуд дээр анхаарах гэлгүй ерөнхий суурь дүрмүүдийг хэрэгжүүлчихсэн байхад хангалттай ба ингэснээр ширээ засах нь тийм ч хүнд ажил биш мэт санагдана.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 23)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 24)

Хамгийн түрүүнд ширээн дээрээ бүтээлэг эсвэл жижиг дэвсгэрүүд тавих хэрэгтэй. Баярын уур амьсгал оруулах хээ, өнгөтэй бүтээлгүүд түгээмэл ч хүн бүр өөрийн мэдрэмжийн дагуу хүссэн загварын бүтээлгийг сонгон, хүссэн орчноо бүрдүүлж болно. Шаазан эдлэлүүдээ байршуулахдаа харин заавал суурь таваг тавих шаардлагатайг санаж, зуушнаас эхлээд амттан хүртэлх бүх тавагнуудаа тэрхүү суурь тавган дээрээ байршуулан зочдодоо үйлчлэхийг анхаараарай. Хоолны хэрэгслийн хувьд харин зооглох хоолныхоо дарааллын дагуу гаднаас дотогш чиглэл руу байршуулж тавина. Ингэхдээ сэрээнүүд тавагны зүүн талд, хутга болон халбаганууд баруун талд байршина. Аяга болон хундаганууд тавагны дээд баруун буланд, талх болон маслоны таваг үндсэн тавагны зүүн талд, сэрээнүүдийн дээд хэсэгт байршина.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 25)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 26)

Шаазан эдлэл, хоолны хэрэгслийнхээ дизайныг сонгохдоо заавал нэг цуглуулгын ижил загвартай гэлгүй өөр хээ, дүрстэй эдлэлүүдийг хооронд нь сонирхолтой байдлаар хослуулж ч болно. Lenox брэндийн дэлхий дахинаа бестселлер болсон тусгай Баярын цуглуулга нь тэртээх 1974 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд олон айл өрхийн баярын ширээг үе дамжин чимж ирсэн. Тэрхүү баярын цуглуулгын балуу модны хээтэй, 24 каратаар бүрхэгдсэн хүрээтэй гангар шаазан эдлэлүүдийг харах төдийд л Lenox брэндийнх болох нь мэдэгдэхүйц тийм алдартай билээ.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 27)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 28)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 29)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 30)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 31)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 32)

Candy Dish,   108.000

Napkin Holder, 86.700

Holiday Vase, 152.000

Treat Jar, 130.000

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 33)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 34)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 35)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 36)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 37)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 38)

Ширээний гол чимэглэл

Шаазан эдлэлүүдээс гадна ширээний голд байрших чимэглэл ширээний ерөнхий төрхийг тодорхойлно. Орчин үед ихэвчлэн байгалийн элементүүд болох хатсан эсвэл шинэхэн цэцэгс, модны мөчрүүд, хөвд, навчис, жүрж, цангис жимс зэргийг гол чимэглэл болгон ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл хотхоноосоо эсвэл гэрийнхээ хашаанаас гаралгүй олох боломжтой, гар доорх зүйлсээр хамгийн гоёмсог ширээ засалтыг бүтээж болно. Хамгийн гол нь ширээнийхээ гол чимэглэлийг зочдын нүдний түвшнээс нэг бол доор, нэг бол харьцангуй дээр байлгах дээр анхаарч, зочдод яриа өрнүүлэхэд нь саад болох учиргүйг санаарай.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 39)

Жижиг чимэглэлүүд, деталиуд

Эцэст нь зочдыг гайхшруулах жижиг деталиуд маш чухал болохыг бүү мартаарай. Жишээ нь сандлаас өлгөсөн баярын уур амьсгалтай тоглоомууд, зочин бүрийн суудлыг заах нэрийг нь бичсэн хэвлэлүүд, зочин бүрт зориулсан үдшийн меню, лаанууд, амны алчуурын бөгжнүүд, дарсны хундаганы чимэглэлүүд гээд сэтгэл болон хичээл зүтгэл гаргасныг тань харуулах жижиг деталиуд ширээг тань илүү онцгой болгоно.

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 40)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 41)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 42)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 43)

Хайртай хүмүүстээ бэлэг илгээцгээе!


Аюулгүй байдлын үүднээс, мөн ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөгөөний дагуу энэ жил бид зөвхөн карантинлагдаж буй хүмүүсийн хамт баярын үдшээ өнгөрүүлэхээр болж, зарим нэг хайртай дотнын хүмүүстэйгээ уулзах боломжгүй болж байгаа билээ. Тиймээс энэ үед шуудан, эсвэл хүргэлтийн үйлчилгээ ашиглан тэдэндээ алсаас бэлэг бэлдэн илгээгээрэй. Lenox брэнд эдгээр баярын өдрүүдэд хүргэлт хийж байгаа тул өөрийн жагсаалтад байгаа бүх хүндээ тохирсон, олон жил эдлэх сайн чанарын бэлгүүдийг сонгон хүргүүлээрэй. Нялх хүүхдээс эхлээд хайрт эмээ, өвөө гээд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан бэлгүүд байгаа тул жагсаалтад байгаа бүх хүндээ эндээс бэлэг бэлдэх боломжтой. Жишээ нь эмэгтэйчүүдэд контемпорари дизайнтай Valencia дарсны иж бүрдлийг бэлэглэж болох бол, эрчүүдэд Tuscany вискиний иж бүрдэл, хосуудад дарс болон бяслагны иж бүрдэл гээд өргөн сонголт бий.

Эцэст нь баярын үдшийг илүү мартагдашгүй болгох нэмэлт зүйлс бэлдэцгээе!

Баярын үдшээ цөөхүүлээ өнгөрүүлэх байсан ч бүхий л сэтгэлээ гарган хамгийн амттай зоогуудаа бэлтгэн баялаг ширээ бүрдүүлж, баярын уур амьсгалыг оруулах тусгай хөгжмийн плейлист гаргаж, баярын үдэш хамт байж чадаагүй хүмүүстэйгээ онлайнаар холбогдон виртуал үдэшлэг зохион байгуулж, үдшийг илүү хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах тоглоомууд урьдчилан бэлдэж, эцэст нь байгаа бүхэндээ талархан, шинэ оныг өөдрөг угтан аваарай!

Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 73)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 74)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 75)
Covid-19 ба Шинэ Жил: Баяраа илүү онцгой болгох 4 алхам (фото 76)

Lenox Mongolia

Хаяг: Зайсан Скуэр төвийн 3-р давхарт.

Хүргэлттэй захиалга өгөхийг хүсвэл 7555-2424 утсаар холбогдоно уу.

Instagram хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх