Хайх

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх

Бүх эмэгтэйчүүдийгээ магтан дуулж баярлуулцгаая

Text: Buro.Mongolia


Хавар ч ирлээ. Мартын 8-н ч удахгүй боллоо. Агаарт хайр мэдрэгдэж, сэтгэл сэргэж, бие биенээ баярлуулах хүсэл улам бүр бадарч байна. Ялангуяа бидний амьдралыг илүү гэрэл гэгээтэй, уян зөөлөн, энэрэнгүй болгож өгдөг эмэгтэйчүүддээ хайраа илчлэх, тэднийг үргэлж үнэлж явдгаа сануулах том шалтгаан тохиож байгаа тул бэлэг сонгох нэгэн чухал ажил биднийг хүлээж байна. Мэдээж эмэгтэй бүр энэ өдөр цэцэг авах төдийд л баярлах хэдий ч үүнээс илүү сэтгэл шингэсэн, хичээж сонгосон бэлэг түүнд илүү утга учиртай санагдах нь гарцаагүй.

DR.ORACLE МАСКНЫ СЕТ


Арьсны мэргэжлийн эмч нарын үүсгэн байгуулсан Dr. Oracle брэндийн бүтээгдэхүүн бүрийн ард шинжлэх ухаан, олон мянган туршилт, хэрэглэгчдийн арьсыг эрүүл болгоё гэсэн чин хүсэл байдаг учир тус компани өнөөдөр Солонгост 70 гаруй арьс гоо заслын эмнэлгийг ажиллуулж, Монголд ч үүд хаалгаа нээгээд удаагүй атлаа маш богино хугацаанд дотоодын хэрэглэгчдийн итгэлийг олоод байна. Тиймээс гоо сайхандаа анхаардаг ямар ч эмэгтэй Dr. Oracle-ийг бэлгэнд авахдаа баяртай байна гэдэгт итгэж болно.

Харин арьсных нь онцлог, хэрэгцээнд нь тааруулахгүй байх вий хэмээн эргэлзэж байгаа бол брэндийн зүгээс Мартын 8-нд зориулж гаргасан маскны сетийг сонгоорой.

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 1)

Гиалуроны хүчлээр арьсны гүнд хүртэл чийгшүүлэх, арьсыг өргөж чангалах, балансыг тэнцвэржүүлэх, стрессийг тайлах, мөн шөнийн турш гүн чийгшлээр хангах гэх нийт таван төрлийн маскаас бүрдсэн энэхүү сет нь ямар ч арьстай эмэгтэйд хэрэгцээтэй байх бэлэг болно.

Хаяг: Салбар 1 Хан-Уул дүүрэг, Имарт 2 давхарт

Салбар 2 Шангри-Ла Молл, 2 давхарт Beauty Avenue

Утас: 77181199

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 2)

TOOP INA WAVE


“Жаргалтай хатны хацар улаан” гэж та сонссон уу? Instagram feed-ээ эргүүлж байх зуураа эдгээр үгсийг харсан, үүний цаана байгаа шинэхэн ТООР секс шопыг мэддэг болсон хүн олон байх. Харин мэдэхгүй нэгэнд товчхон тайлбарлахад, энэ бол Монголын секс тоглоомын зах зээлийг өөрчлөхөөр, веллнесс талаасаа хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр, мөн энэ салбартаа чанартай бүтээгдэхүүний стандартыг тогтоохоор гарч ирсэн хамт олон юм. Тэд олон улсын зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн, тансаг зэрэглэлийн, сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор оруулж ирж байгаа бөгөөд эхний ээлжид Lelo болон Satisfyer гэх топ брэндүүдийн тоглоомуудыг санал болгож байна.

Тэр дундаа LELO-гийн Ina Wave хэмээх бүтээгдэхүүн энэ удаад бидний анхаарлыг татлаа. Үтрээний хэлбэрт төгс зохицсон хэлбэртэйгээс гадна маш хүчтэй мотортой энэхүү бүтээгдэхүүн нь хос ажиллагаа (dual action) төрлөөр бүтээгдсэн хамгийн анхны вибратор гэдгээрээ онцлог бөгөөд бүтэн биеэрээ чичирдэг байна. Мөн эх биеийн толгой хэсэг нь хуруу шиг дээш, доошоо хөдөлдөг, чичирхийллийн горим нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамаагүй энгийн ч далайн давлагаа мэт лугших байдалтайгаар чичирдэг давуу талтай.

Хаяг: Сүхбаатар дүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, ICC Tower, 13 давхар

Утас: 80090234

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

MIKOTO СУВДАН ЭДЛЭЛ


Бэлгүүд дундаа хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог нэг бэлэг бол сувд юм. Жинхэнээсээ мөнхийн байж чадах энэ бэлэг нь тэрхүү онцгой эмэгтэйг тань олон, олон жил баярлуулж үе дамжин үлдэх болно. Тэр дундаа Японы далайн гүнээс олддог, хамгийн дээд түвшний хэмээн тооцогддог Акоя сувдаараа алдартай MIKOTO брэндийн үнэт эдлэлүүд сувдны үнэ цэнийг мэддэг эмэгтэйн хувьд шилдэг бэлэг байна. MIKOTO-гийн сувдан эдлэлүүд контемпорари дизайнаараа бүх насны хэрэглэгчдийн сэтгэлийг татаж чаддаг төдийгүй загварууд нь 18 карат бүхий цагаан болон шар алттай хосолж, алмаз чулуугаар чимэглэгдсэн байдаг тул бүр ч онцгой билээ.

Хаяг: Хан-Уул дүрэг, 11-р хороо, Дүнжингаравын гудамж, Zaisan Peak Residence, MIKOTO Boutique

Утас: 86690023, 99994599

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 3)
Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 4)

WOLFORD AURORA ЦУГЛУУЛГА


Австрийн Wolford брэндийн тансаг зэрэглэлийн тирко, дотуур хувцас болон бие барьсан бодинууд маш өндөр эрэлттэй байдаг тул өнөөдөр Холливүүдийн алдартнуудаас эхлээд бараг бүх эмэгтэйн хүсэмжит загвар гэж тооцогддог. Сайн чанарын материалынхаа ачаар биед тухтай, зөөлөн мэдрэмж өгдгөөс гадна загварууд нь оёдолгүй гөлгөр хийцтэй тул бусад хувцаснуудтай хослуулж, давхарлаж өмсөхөд хялбар төдийгүй дизайны хувьд ч маш тансаг харагддаг. 

Хамгийн гол нь Wolford брэнд 2018 онд анхны биологийн задралд ордог, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүнээ танилцуулж, 2025 он гэхэд нийт бүтээгдэхүүнийхээ 50%-г ийм зэргийн байгальд ээлтэй материалаар хийх зорилтыг тавьж ажиллаж байгаа нь орчин үеийн ухаалаг хэрэглэгчдийн хувьд тус брэндийг сонгох маш чухал шалтгаан болоод байгаа билээ. Тиймээс энэ Мартын 8-ны баяраар та байгальд уусдаг, дахин боловсруулагддаг Aurora цуглуулгын топууд эсвэл леггинсүүдээс сонголтоо хийгээрэй. Таны байгальд хайртай сэтгэл болоод загварын нарийн мэдрэмжийг тэрээр гарцаагүй үнэлнэ.

Хаяг: Сентрал Тауэр, 2 давхарт

Утас: 77016888

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

MICHAEL KORS "CECE" ГАР ЦҮНХ 


Шинэхэн танилцуулагдсан Cece цүнх маш модерн силуэттэй, мөн цэмцгэр дизайнтай. Цүнхний түгжээ нь брэндийн үнэт өвийг шингээсэн авдар мэт хэлбэртэй, тансаг гинжин оосор нь арьсан оруулгатай. Cece цүнх ямар ч нөхцөлд классик бөгөөд хээнцэр харагдана гэдэгт итгэлтэй байж болно.

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 5)
Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 6)

MICHAEL KORS "JET SET CHARM" ТҮРИЙВЧ 


Том түрийвчинд дуртай хүмүүст Michael Kors-ийн дугтуй хэлбэрийн Jet Set Charm загвар их таалагддаг. Хэт зузаан биш, цэвэрхэн минимал хийцтэй, брэндийн лого бүхий монограм хээтэй арьсаар хийгдсэн бөгөөд онгойдог хэсэг нь өөр өнгийн арьстай тул сонирхолтой контрастыг бий болгож, маш загварлаг харагддаг.

MICHAEL KORS ҮНЭТ ЭДЛЭЛ


Гялтганасан шигтгээнүүдээр бүрхэгдсэн бяцхан MK логотой, ягаан алтан бүрмэл мөнгөн зүүлт болон шигтгэдэг ээмгийн хос нь өглөөнөөс орой хүртэл, офисоос үдэшлэг хүртэл хаана ч, хэзээ ч зүүж болох цэмцгэр, классик бэлэг болно.

Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 7)
Мартын 8-ны төгс бэлэг гэж байдаг бол дараах 8 бүтээгдэхүүн хамгийн дөхөх байх (фото 8)

MICHAEL KORS ЖИЖИГ ТҮРИЙВЧ


Харин ямар ч хэмжээтэй цүнхэнд багтах, авсаархан жижиг түрийвч хайж байгаа бол тойроод цахилгаантай дөрвөлжин хэлбэрийн MK лого бүхий хээтэй загвар төгс сонголт болно. Гаднаа мөн нэмэлт халаастай тул тогтмол ашиглагддаг зүйлээ хийчхэд эвтэйхэн байдаг билээ.

MICHAEL KORS

Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар

Утас: 85298827

Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Facebook хуудас Michael Kors BGBG

цааш үзэх