Хайх

Чөлөөт ажилтнуудад өгөх зөвлөгөө: Хэрхэн илүү их мөнгө олох вэ?

Чөлөөт ажилтнуудад өгөх зөвлөгөө: Хэрхэн илүү их мөнгө олох вэ?

DJ, дизайнер, продюсер, галеристуудын туршлага дээр суралцъя

Text: Бюро 24/7


Зураг:

Эмэгтэй чөлөөт ажилчид энэ чиглэлээр ажилладаг эрчүүдээс 21,5% бага орлоготой болох нь статистикийн мэдээнээс харагддаг. Энэ сэдвийн хүрээнд i-D сэтгүүл фрилансер буюу чөлөөт ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, тогтмол цалингүй үед хэрхэн илүү их мөнгө олох талаар асууж лавлалаа.

Төсвөө тохиролц

Өнөөдөр хүмүүс ихэвчлэн онлайнаар харилцаж, төслийн үйл явцын талаар мэдээлэл солилцдог болсон гэдгийг санаарай. Захиалагчтайгаа харилцах үедээ нэмэлт зардлаа (жишээ нь олон нийтийн сүлжээнд сурталчилгаа байршуулах) тооцож, мөн зохиогчийн эрхийн үүднээс таны ажлын үр дүнг цаашид хэрхэн ашиглахыг асуух хэрэгтэй.

Ажлаа алдахаас бүү ай

Тухайн төслийг орхихоос айх хэрэггүй. Хэрэв та өөрийгөө бэлэн биш гэж мэдэрч байвал, шууд өөр төсөлд анхаарлаа хандуулсан нь дээр. Айдас таны шийдвэрт нөлөөлөхийг бүү зөвшөөр!

Эрэлт, нийлүүлэлтийг тооцоол

Цалингаа тохиролцохоос өмнө тухайн салбарын туршлагатай мэргэжилтнээс тогтсон цалин хөлсний талаар асууж, судлаарай. Та өөрийгөө орлуулшгүй онцгой ур чадвартай гэдгийг олж тогтоосныхоо дараа цалингаа тохирохыг зөвлөж байна.

Хийж буй ажилдаа итгэлтэй бай

Өөрийнхөө хүч хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй. Ингэж байж л хөдөлмөрөө бусдаар үнэлүүлж чадна. Та шинэ төсөл дээр ажиллах бүртээ туршлага хуримтлуулж, энэ эрчээрээ таны үнэ цэнэ нэмэгдэнэ.

Та хүсэл мөрөөдөлдөө хүрэх эрхтэй

Өөрийгөө хайрлах нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Та өөрийн хүсэж мөрөөддөг зүйлээ хүртэх бүрэн эрхтэй.

Өөртөө шүүмжлэлтэй ханд

Зарим үед яг л бусдыг шинждэг шиг ээ өөрийгөө хөндлөнгөөс харж, дүгнэх нь тустай байдаг. Өөрийнхөө сул ба давуу талуудыг шударгаар дүгнэснээр хувь хүний хөгжилд хүргэнэ.

"Үгүй" гэж хэлж сур

Нэгэн зэрэг олон ажил амжуулах гэж хичээх хэрэггүй. Мөн дээр дурдсанчлан төслийг орхихоос бүү ай. Татгалзсан хариу танд өөр шинэ боломжуудыг нээж өгөх өндөр магадлалтай шүү!

Сэтгэгдэл бичих

цааш үзэх