Хайх

Эрдэмтэд: Хурдан алхах нь эрүүл мэндэд илүү тустай

Эрдэмтэд: Хурдан алхах нь эрүүл мэндэд илүү тустай

Хүссэн хүн бүр хэрэгжүүлж болох амархан зуршил

Text: Buro.Mongolia


Орчин үед тайван амьдралын хэв маяг трэнд болж олон хүмүүст ашиг тусаа өгч байгаа ч алхах тухайд илүү хурдтай байх нь эрүүл мэндэд тустай болохыг эрдэмтэд нотолжээ. Тодруулбал Их Британийн Спортын Эрүүл мэнд сэтгүүлд 50000 гаруй хүнийг хамарсан судалгааны үр дүнд хурдан алхдаг хүмүүс илүү урт наслах магадлалтай байдгийг нотолсон байна.

Уг судалгааны ажлыг Сиднейн Их сургуулийн профессор Эмануэл Стаматакис ахалсан бөгөөд судалгааны үр дүнд дундаж хурдтай алхах нь удаан алхахтай харьцуулбал нас баралтын шалтгааныг 20 хувь, харин хурдтай алхах нь 24 хувиар бууруулдаг болох нь тогтоогджээ. Мөн хурдан алхах нь зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг ч бууруулдаг. Учир нь хурдан алхах үед зүрхний цохилт түргэсэн, цусны эргэлт сайжирдаг байна. Энэхүү шинж тэмдэг нь бага зайнд алхсан ч бие махбодид илэрдэг тул урт наслан, эрүүл байхыг хүссэн хүн бүр хэрэгжүүлж болох амархан зуршил болохыг профессор Эмануэл онцоллоо. 

Тэгвэл бид өдөрт хэдэн алхам хийх хэрэгтэй вэ? Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 10000 удаа буюу есөн км алхах нь тохиромжтой бөгөөд үүнээс 3000-4000 алхам буюу 2-3 км газрыг хурдтай алхах нь эерэг үр дүн авчрах аж. 

Хэрвээ та өдөрт хэдэн алхам хийснээ мэдэхийг хүсч байвал Бюро 24/7-ийн санал болгох апп-ыг татаж аваарай. Уг аппын тусламжтайгаар хэдэн км газар алхсанаа мэдэж авах төдийгүй хэр их калори шатаасан, ямар хурдтай алхаж байгаагаа мэдэх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх