Хайх

Николь Шерзингер зөвлөж байна: Төгс бие галбиртай болохын тулд хийх 3 дасгал

Николь Шерзингер зөвлөж байна: Төгс бие галбиртай болохын тулд хийх 3 дасгал

Зуны улиралдаа одооноос бэлдэцгээе

Text: Buro.Mongolia


Өдгөө 43 настай дуучин, жүжигчин Николь Шерзингер зөвхөн дуулж, бүжиглэх авьяастай төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг бусдад түгээдгээрээ мөн танигдсан билээ. Түүний Instagram хуудас руу орж үзэхэд л тэрээр үргэлж эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг нь харагдах болно.

Николь уран бүтээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилтдаа заавал цаг гаргаж, өөрийн цахим хуудсандаа дагагч нарыгаа мөн спортоор хичээллэхийг уриалан дуртай дасгал хөдөлгөөнүүдээсээ хуваалцдаг. Тэдгээр дасгалуудаас санаа авч, өдөр тутамдаа хийж хэвшсэнээр илүүдэл жингээс ангижирч, биеийн булчингуудаа сайн хөгжүүлэх боломжтой юм. 

Берпи

Биеийн бүх булчинг зэрэг ажиллуулж, илүүдэл өөхийг эрчимтэй шатаах шилдэг дасгал. Берпигийн сонгодог хувилбарт планк, суулт, суниалт, үсрэлт зэрэг дасгалуудыг дараалуулан хийдэг бол Николь планк хийж байх үедээ хоёр хөлөө солбин тохой руугаа шахаж, мөн таазаа эргүүлж дасгалыг улам хүндрүүлдэг байна. Хэрэв түүний санал болгож буй хувилбар танд гүйцэтгэхэд хүнд санагдаж байгаа бол анхны хувилбарыг сонгоорой. Харин аажим аажмаар ачаалал авч сурсны дараа Николийн хийдэг берпи дасгалыг туршиж үзэх нь зүйтэй юм.

Зориулалтын олстой дасгал

Олстой цогц дасгалууд нь тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж мөр, гэдэс, нуруу, өгзөгний булчингуудыг чангаруулдаг онцлогтой. Хэрэв та фитнес клубд явдаггүй бол спортын төрөлжсөн бараа худалдаалдаг дэлгүүрээс энэхүү олсыг олох боломжтой.

Гантельтай суулт

Суулт нь зөвхөн хөлийн булчин төдийгүй гурван толгойт, гуяны арын булчин, шилбэний булчин зэрэг биеийн бүх булчинг уян хатан, чанга байлгаж бодисын солилцоог эрчимжүүлдэг байна. Ерөнхийдөө суулт нь хүний биед олон талын ач тустай байдаг тул нэмэлтээр гантель ашигласнаар дасгалын биед үзүүлэх нөлөө хэд дахин ихэснэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх