Хайх

Дасгал хийсний дараа яагаад нүүрний арьс улайдаг вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Дасгал хийсний дараа яагаад нүүрний арьс улайдаг вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Нүүрний улайлтыг тайвшруулах аргууд

Text: Buro.Mongolia


Дасгал хөдөлгөөн хийх нь бидний арьсанд олон талын ач тустай гэдэг нь нууц биш билээ. Дасгалын явцад ялгардаг хөлс нь арьсны нүх сүвийг цэвэрлэдэг бол эрчимтэй хөдөлгөөн хийх нь биеийн цусны эргэлтийг сайжруулдаг тул улмаар арьсны өнгөн давхаргын эсэд илүү их тэжээллэг бодис хүргэдэг байна. Мөн спортоор хичээллэснээр аз жаргалын даавар болох эндорфин ялгарч, өөрийгөө илүү эрүүл, чийрэг болж буйгаа тогтмол мэдэрдэг нь нүүрний арьсанд эерэгээр нөлөөлдөг юм.

Гэсэн хэдий ч дасгал хийсний дараа зарим хүмүүст тууралт (энэ нь цэвэрлэгээ дутуу байгаатай холбоотой), арьс унжилт (хурдан жин хаяснаас болдог) эсвэл нүүрний улайлт ажиглагддаг. Тэгвэл энэхүү ихэнх хүмүүст таагүй мэдрэмж өгдөг арьсны улайлтын талаар дэлгэрэнгүй ярилцацгаая.

Улайлт үүсгэдэг гол шалтгаан юу вэ?

Дийлэнх тохиолдолд дасгалын дараах улайлт нь цайвар арьстай хүмүүст илүү илэрдэг. Мөн спортоор хичээллэх үед бидний биеийн хэм нэмэгддэг учраас арьс улайх нь хэвийн л үзэгдэл юм. Дасгал хийх явцад биеийн хэмийг хэвийн түвшинд байлгаж, дулааны солилцоог нэмэгдүүлэхийн тулд бие организм маань арьсны гадаргуу руу илүү их цус дамжуулдаг байна. Тэгэхээр энэхүү механизм нь нүүрний цусны судсыг өргөсгөж, улайлт үүсгэдэг билээ.

Мэдээж нүүрний арьс улайх нь сөрөг үр дагаваргүй ч зарим цайвар бөгөөд маш эмзэг арьстай хүмүүсийн хувьд дасгал хийсний дараа нүүрний арьсаа хэвийн байдалд оруулахад тийм ч амар биш байдаг.

Улайлттай арьсыг хэрхэн хэвийн байдалд оруулах вэ?

Дээр дурдсанчлан, дасгалын дараах улайлт бол бие организмд тохиолддог ердийн л зүйл бөгөөд үүнийг эмчлэх тусгай эм тариа байдаггүй. Гэсэн хэдий ч улайлтыг хурдан арилгах хэд хэдэн арга бий. Үүнд:

  • Хэт эрчимтэй дасгал хийхээс татгалзах нь зүйтэй. Тойрог хоорондын амралтын хугацааг ихэсгэж, өргөх зориулалттай төмрийн жинг багасгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн хэрэв та гүйдэг бол хурдаа багасгаж гүйх хэрэгтэй юм шүү.
  • Сэрүүн газар дасгал хийж, амьсгалдаг даавуугаар хийгдсэн дасгалын хувцас сонгохыг эрмэлзээрэй.
  • Дасгал хийсний дараа нүүрээ тэр даруй хүйтэн усаар угаах хэрэгтэй. Хэрэв та гэртээ дасгал хийсэн бол мөсөөр арчиж болно.
  • Алоэ вера гелийг сэрүүн газар хадгалж, дасгал хийсний дараа арьсан дээрээ түрхэж чийгшүүлээрэй.
  • Нүүрээ бүхэлд нь суурь кремээр будахын оронд тод улайлттай хэсгүүд дээрээ ногоон консилер түрхсэнээр асуудлыг хурдан шийдэх боломжтой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх