Хайх

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Шинэ iPhone танилцуулагдах болоогүй

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн шөнө Apple компани "Time Flies" нэртэй виртуал арга хэмжээг Купертинод зохион байгууллаа. Тус компанийн есдүгээр сард зохиогддог энэхүү арга хэмжээ нь коронавирусын улмаас Стив Жобсын нэрэмжит театрын үзэгчгүй танхимд зохион байгуулагдаж, Тим Кук болон түүний баг шинэ бүтээгдэхүүнүүдээ Apple компанийн кампусаас шууд дамжуулан танилцуулсан байна. Ингээд шинээр танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдийн онцлогийг дэлгэрэнгүй харцгаая.

Цусан дахь хүчилтөрөгч хэмждэг, олон төрлийн оосортой Apple Watch Series 6

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 1)

Хамгийн эхэнд анхаарал татсан зүйл нь мэдээж хэрэг шинэчлэгдсэн Apple Watch Series 6 ухаалаг цаг байлаа. Шинэ ухаалаг цагуудад iPhone 11 загварын А13 Bionic процессортой адил S6 гэх шинэ чип суулгаж өгснөөр бүр ч хурдан бас хүчтэй болсон байна.

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 2)

Түүнчлэн одоо шинэ ухаалаг цагт цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянадаг тусгай мэдрэгч суулгаж өгчээ.

Энэхүү ухаалаг цаг нь хөх, саарал, алтлаг болон анх удаа улаан өнгийн эх биетэй гарсан бөгөөд ямар ч түгжээгүй, сунадаг силикон материалаар хийсэн Solo Loop гэх оосортой шинэ хувилбар мөн танилцуулагдлаа. Үүнээс гадна 100% дахин боловсруулсан нэхмэл утсаар бүтээгдсэн сүлжмэл оосрын сонголт ч бий.

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 3)
Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 4)
Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 5)

Apple компани энэ удаад Fitness Plus нэртэй янз бүрийн дасгалын зааварчилгаатай аппыг ухаалаг цагуудад нэмснээр хүссэн дасгалаа дэлхийн шилдэг дасгалжуулагчдын дэлгэрэнгүй заавартай хийх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл энэ нь хувийн дасгалжуулагчийг "ажилгүй" болгож байгаа шинэ үйлчилгээ юм. Үнийн хувьд энэхүү шинэ ухаалаг цаг нь 399 ам.доллараас эхэлж байна.

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 6)

Илүү боломжийн үнэтэй Apple Watch SE

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 7)

 Арга хэмжээний үеэр илүү боломжийн үнэтэй Apple Watch SE ухаалаг цаг танилцуулсан юм. Энэ хувилбар нь S5 процессортой хэдий ч цусан дахь хүчилтөрөгч хэмждэг мэдрэгчгүй ба бусдаар бол Apple Watch Series 6 цагаас төдийлөн ялгарахгүй атлаа харьцангуй хямд ($279) үнээр худалдаанд гарч байна.

Илүү их хүчин чадалтай найм дах үеийн шинэ iPad болон iPad Air

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 8)
Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 9)

Шинэ iPad одоо A12 Bionic чиптэй болсон бөгөөд ингэснээр илүү хурдан CPU, хоёр дахин хурдан график, хүчин чадалтай болжээ. Шинэчлэгдсэн хувилбар нь 10,2 инчийн Retina дэлгэц, 8 MP камер, мөнгөлөг, хар саарал, ногоон, цэнхэр, ягаан өнгийн сонголттой. Үнийн хувьд 329 ам.доллараас эхэлж худалдаалагдана.

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 10)

Шинэчлэгдсэн iPad Air дизайны хувьд гаднаасаа яг л iPad Pro шиг харагддаг болсон нь анхаарал татаж байна. Шинэ таблет 2360x1640 нарийвчлалтай 10,9 инчийн Retina дэлгэц, илүү хурдтай бас хүчтэй A14 Bionic чиптэй болсноороо онцлогтой. Үүнээс гадна хурууны хээ уншигч TouchID-г төхөөрөмжийг унтрааж, асаадаг товчлууртай хамт буюу таблетын дээд ирмэг дээр байршуулж өгчээ. Өнгөний хувьд үндсэн өнгүүдээс гадна ногоон, цэнхэр, ягаан гэсэн шинэ сонголтууд нэмэгдсэн байна. Шинэ iPad Air 599 ам.долларас эхлэн худалдаалагдана.

Бүх үйлчилгээг нэгтгэсэн Apple One

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 11)

Apple компани одооноос эхлэн iCloud, Apple TV+, Apple Music, Arcade, News+ болон Fitness+ багцуудыг нэгтгэсэн Apple One нэртэй үйлчилгээг нэвтрүүлж байна. Apple Music, Apple TV Plus, Apple Arcade, болон 50GB iCloud багтаамжтай хамгийн хямд хувилбарыг сарын 14,95 ам.доллар төлөн авах боломжтой.

Apple цусан дахь хүчилтөрөгч хэмждэг Apple Watch, илүү хурдан iPad болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа (фото 12)

Эцэст нь Apple компани шинэ iPhone ухаалаг утас танилцуулахаасаа өмнө iOS 14, iPadOS 14, watchOS 7 болон tvOS 14 үйлдлийн системүүдээ өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байгаа гэдгээ зарласан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх