Хайх

Apple компани зургаан давхар зочид буудал барина

Apple компани зургаан давхар зочид буудал барина

Техас дахь шинэ кампуст

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани Техас мужийн Остинд баригдаж буй шинэ кампусын бүсэд зургаан давхар зочид буудал нэмж босгохоор болжээ. Нийт 7,000 м2 талбайтай уг барилга нь зургаан давхраас бүрдэх бөгөөд дотроо 92 өрөөтэй байх юм.

Техас дахь шинэ кампус нь Apple компанийн хоёр дах "гэр" болох ба ирээдүйд дэлхийн хамгийн том оффисын барилгуудын нэгт тооцогдох болно.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оффисын бүсэд зочид буудал барьснаар Apple компани ирээдүйд шинэ тренд үүсгэнэ гэжээ. Тодруулбал корпорацын бүтцэд зочид буудлыг нэгтгэх стратегийг COVID-19 цар тахлын дараа Google, Facebook, Microsoft зэрэг технологийн томоохон компаниуд хэрэгжүүлэх магадлалтай гэж тэд таамаглаж байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх