Хайх

DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа

DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа

Text: Э.Цовоо


DJI брэнд өөрийн анхны 360° камер болох Osmo 360-ыг албан ёсоор танилцууллаа. Технологийн өндөр дэвшил, минималист дизайн, контент бүтээгчдийн хэрэгцээг нэг дор шингээсэн энэхүү камер нь 1-инчийн HDR квадрат CMOS сенсортой бөгөөд уламжлалт линзний бүтцээс илүү өргөн хүрээнд зураг, бичлэг хийх чадамжтай аж.

Тухайлбал Osmo 360 нь 120 мегапиксел хүртэлх 360° зураг, мөн 8K 30fps видео бичлэгийг 100 минут тасралтгүй буулгах хүчин чадлаараа салбарынхны анхаарлыг татаж байна. Мөн дүрсний тогтвортой байдлыг хангах HorizonSteadyба RockSteady 3.0 систем, өнгөний нарийвчлалд зориулсан 10-bit D-Log M формат зэрэг нь мэргэжлийн түвшний контент бүтээхэд бүрэн нийцэх бөгөөд 183 грамм жинтэй, IP68 хамгаалалттай, хэт авианы сэнсгүй хөргөлтийн системтэй, хаана ч авч явахад хялбар, авсаархан загвараараа онцлог аж.

Гэвч хамгийн сонирхолтой нь энэхүү загвар нь АНУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалагдахгүй гэнэ. Харин АНУ-ын хэрэглэгчид B&H болон Adorama зэрэг гуравдагч сувгаар дамжин худалдан авах боломжтой бөгөөд үүнийг Хятадын DJI болон АНУ-ын засгийн газрын хоорондын технологийн экспортын хязгаарлалттай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Үнийн хувьд Osmo 360 энгийн багц нь €479.99 (2 сая төгрөг), adventure combo багц нь €629.99 (2,5 сая төгрөг) тус тус худалдаалагдах аж.

DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 1)
DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 2)
DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 3)
DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 4)

DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 5)

DJI брэнд шинэ үеийн 360° камер Osmo 360-ыг танилцууллаа (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх