Хайх

Эрдэмтэд олон дахин ашигладаг цаас зохион бүтээлээ

Эрдэмтэд олон дахин ашигладаг цаас зохион бүтээлээ

80 гаруй удаа ашиглаж болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Риверсайд дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд гэрлийн тусламжтай дээр нь бичиж болдог, олон дахин ашиглах боломжтой цаас зохион бүтээжээ.

Энэхүү шинэ материал нь тусгай нано хэсгүүдээс бүрддэг бөгөөд нил ягаан туяаны нөлөөнд өнгөө хувиргах чадвартай. Эдгээр нано хэсгүүдийн маш нимгэн бүрхүүл нь ямар ч төрлийн материалтай гадаргуу дээр хэрэглэх боломжтой юм. Мөн цельсийн 120 хүртэлх хэмийн халуунд цаасан дээрх бичиг арилах болно. Энэхүү бүтээлийн зохиогч, Калифорнийн их сургуулийн профессор Ядонг Инийн хэлснээр бол "Дахин ашиглагддаг цаас нь сонин, сэтгүүл, сурталчилгааны зурагт хуудас зэрэг богино настай мэдээлэлтэй хэвлэлийн бүтээгдэхүүнд тохиромжтой. Хэвлэлийн салбараас гадна энэхүү шинэ технологийг төрөл бүрийн мэдрэгч, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг заасан наадаг цаас үйлдвэрлэх зэргээр янз бүрээр хэрэглэж болно.

Энгийн цаас үйлдвэрлэхэд нэг жилд олон арван тонн мод тайрч, ойг их хэмжээгээр сүйтгэдэг байна. Харин гэрлийн долгионы тусламжтай бичдэг цаасыг олон дахин ашиглаж болох тул хэвлэмэл бүтээгдэхүүнээс болж байгаль орчинд учруулж буй хор нөлөөг багасгана.

цааш үзэх