Хайх

Facebook, Google ба Apple компанийн дадлагын ажилтнууд хэр их хэмжээний цалин авдаг вэ?

Facebook, Google ба Apple компанийн дадлагын ажилтнууд хэр их хэмжээний цалин авдаг вэ?

Дундаж Америк иргэнээс илүү орлого олдог

Text: Buro.Mongolia


Glassdoor вебсайт Америкийн томоохон компаниудад ажилладаг дадлагын ажилтнуудын орлогын хэмжээг тодорхойлжээ. Тэдний нийтэлсэн мэдээнээс харахад хамгийн өндөр цалин авдаг дадлагын ажилтнууд Facebook-д ажилладаг болох нь тогтоогдсон байна. Тодруулбал тус компанид дадлага хийснээр сарын 8,000 ам.долларын цалин авдаг гэжээ.

Жагсаалтын хоёрдугаарт Amazon компани бичигдсэн бөгөөд тэд дадлагын ажилтандаа сар бүр 7,725 ам.долларын цалин олгодог байна. Үүний дараа Google (7,500 ам.доллар), Microsoft (7,250 ам.доллар) компаниуд тус, тус жагсжээ. Өөрөөр хэлбэл эдгээр технологийн аварга компаниудад дадлага хийснээр нэг жилд 90,000-аас дээш ам.доллар олох боломжтой болж байна.

Мөн Uber (7,167 ам.доллар), Apple (6,667 ам.доллар), Tesla (4,667 ам.доллар) зэрэг компанийн дадлагын ажилтнууд ч нэлээд өндөр цалин авдаг болох нь харагдсан юм.

Ингээд дадлагын ажилтнууддаа нэг сард хамгийн өндөр цалин олгодог 25 компанийн жагсаалтыг харцгаая:

1. Facebook ($8,000)
2. Amazon ($7,725)
3. Salesforce ($7,667)
4. Google ($7,500)
5. Microsoft ($7,250)
6. Uber ($7,167)
7. Bloomberg L.P. ($7,000)
8. Capital One ($7,000)
9. Apple ($6,667)
10. Bank of America ($5,833)
11. J.P. Morgan ($5,667)
12. Goldman Sachs ($5,367)
13. Viasat ($5,333)
14. Visa, Inc. ($5,167)
15. Intel Corporation ($5,000)
16. SAP ($4,833)
17. EY ($4,825)
18. Tesla ($4,667)
19. Deloitte ($4,667)
20. Cisco Systems ($4,667)
21. PwC ($4,500)
22. KPMG ($4,500)
23. Genentech ($4,500)
24. Dell ($4,333)
25. Boeing ($4,167)

цааш үзэх