Хайх

iPhone 7-гийн эзэд яагаад өөрийн ухаалаг утсаа өрөмдөж байна вэ?

Тоглоом шоглоом боллоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани iPhone 7 утасны эх биед стандарт чихэвчний оролт нуусан байгаа тул 3,5 мм нүх өрөмдөх хэрэгтэй гэж TechRax-ийн видео блогер хэлсэн юм. Энэ тэгэхдээ үнэн гэж үү?

Энэхүү бичлэгийг долоо хоногийн дотор найман сая хүн үзжээ. Хуучин чихэвчний оролтоо санасан зарим нэг хүмүүс үнэхээр дээрх зааврыг дагаж шинэхэн iPhone 7 утсаа өрөмдсөөр байна. Мэдээж хэрэг тэдний ихэнх нь шинэ ухаалаг утсаа эвдэлсэн.

"Би яг түүний хэлснээр хийсэн боловч одоо миний дэлгэц эвдэрч, утас ажиллахгүй байна. Энэ видеог үзсэн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа боллоо" гэж нэгэн хэрэглэгч гомдолложээ.

Дахин сануулахад, одоо iPhone 7 ухаалаг утсанд 3,5 мм чихэвчний оролт байхгүй. Шинэ загварт хэрэглэгчид чихэвчээ цэнэглэгчний оролтоор дамжуулж холбоно. Apple компаний боловсруулагчид илүү хүчирхэг аккумулятор, ус нэвтэрдэггүй эх бие ба шинэчилсэн Home товчлуурыг байршуулахын тулд чихэвчний оролтоос татгалзсан юм.

цааш үзэх