Хайх

Хуулж болохгүй: Сурагчдад зориулсан хамгийн “муу” аппууд

Хуулж болохгүй: Сурагчдад зориулсан хамгийн “муу” аппууд

Хичээлийн шинэ жилийн мэнд!

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид дэлхийн багш нарын уурыг хүргэж, оюутан сурагчдыг баярлуулна гэдгээ мэдэж байгаа ч шалгалт шүүлгийн үеэр сурагчдын ашигладаг хамгийн ичгүүргүй арга барилуудыг дэлгэхээр шийдлээ

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө буюу биднийг дунд сургуульд сурдаг байх үед шалгалтан дээр ов заль гарган хуулах ердөө хэдхэн л арга байсан. Жишээ нь найзыгаа гуйж "царай алдах" эсвэл багшаасаа нууцаар "шпаргалка" ашиглах гэсэн цөөн хэдэн л сонголт байсан гэж хэлж болно. Харин технологийн эрин үед хуулах арга барил улам бүр нарийсч, хэний ч санаанд багтамгүй төрөл бүрийн аппууд сурагчдад тусалж байгаа билээ. Бюро 24/7 жинхэнэ мэдлэг ямар ч ухаалаг төжөөрөмжүүдийг орлох боломжгүй гэдгийг сануулах зуураа шалгарсан "зальтай" аппуудыг танилцуулж байна.

Иксийг ол

Бидний бэлдсэн хамгийн "муу" аппуудын жагсаалтыг Photomath апп тэргүүлж байна. Тооны хичээлдээ үнэхээр муу бол Photomath app сурагчдын жинхэнэ "аврагч" болно. Үүний тулд математикийн бодлогын зургийг ухаалаг утасныхаа камераар аваад л Photomath аппдаа байршуулахад л ид шидийн мэтээр хариулт нь гараад ирнэ. Хамгийн гайхалтай нь энэхүү апп зөвхөн хариултыг харуулаад зогсохгүй бодлогын алгоритмыг санал болгодгоороо давуу талтай. Тус аппыг App Store болон Google Play-ээс үнэгүй татаж авах боломжтой.

Хуулж болохгүй: Сурагчдад зориулсан хамгийн “муу” аппууд (фото 1)

Тооны машин ашиглах хориотой

Мэдээж хэрэг математикийн шалгалтан дээр тооны машин ашиглах хориотой. Эсвэл алгебрын хичээл дээр зөвхөн үндсэн үйлдлүүдээс бүрдсэн тооны машин хэрэглэхийг л багш нар зөвшөөрдөг. Тэгвэл MyScript апп нь яг л виртуал цаасан дээр тоо бодож байгаа мэт харагдах боловч, үнэн хэрэгтээ энэ нь маш нарийн тооцоололтой тооны машин юм. Мөн апп руугаа орон бодлогоо дэлгэцэн дээрээ бичихэд л хариулт нь гараад ирдэг тул хэрэглэхэд маш амархан. Энэхүү аппыг App Store-оос үнэ төлбөргүй татаж авч болно.

Хуулж болохгүй: Сурагчдад зориулсан хамгийн “муу” аппууд (фото 2)

Дэвтэр номоо хураагаад, цэвэрхэн цаас гаргаарай!

Одоо англи хэлний цээж бичгийн шалгалтаас айх хэрэггүй боллоо. Ямар нэгэн үгийг алдаагүй бичсэн эсэхтээ эргэлзэж байвал WriteRight аппаар шалгаж болох юм. Энэ апп нь тухайн үгийн эсрэг болон ойролцоо утгатай үгийг санал болгодог тул WriteRight-ийн тусламжтайгаар үгийн сангаа давхар баяжуулах боломжтой. WriteRight аппыг iPhone ухаалаг утасны хэрэглэгчид мөн л үнэ төлбөргүй ашиглаж болно.

Хуулж болохгүй: Сурагчдад зориулсан хамгийн “муу” аппууд (фото 3)

цааш үзэх