Хайх

Giveaway Day 1: Ганц товчлуур дарахад л хувцсыг уураар индүүдэж, цэвэрлэдэг LG Styler

Хувцас арчилгааг дараагийн түвшинд авчирсан бүтээгдэхүүн

Text: Б.Энххүслэн


LG Styler бол энгийн нэг хувцасны шүүгээ биш. Энэ бол хувцсыг тусгай уураар индүүдэж, ариутгаж, цэвэрлэж, нян, вирусыг нь устгадаг технологийн дэвшилтэт шийдэл юм.

Анх арван жилийн өмнө Солонгос улсад танилцуулж байсан LG Styler нь зах зээлд нэвтэрсэн даруйдаа хэрэглэгчдэд үр дүнгээ мэдрүүлснээр худалдан авалт нь тасралтгүй өсөж цаашлаад АНУ, Европ гээд дэлхий даяар борлуулагдаж эхэлсэн билээ. Харин Монголын хувьд төрөлжсөн цахилгаан барааны PC Mall дэлгүүр албан ёсоор бидэнд санал болгож, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг ойртуулж байгаа юм. PC Mall нь анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдөр нийт 26 салбар дэлгүүртэй болтлоо өргөжиж дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлээд байгаа билээ. Тус дэлгүүр нь одоогийн байдлаар Samsung, LG, Sharp, Dell, Acer, Epson, Gorenje, Haier, Hisense, Toshiba, Philips, Apple, Bose, Bosch компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

Гаднаасаа яг л хөргөгч шиг харагдах LG Styler шүүгээ нь TrueSteam гэх уурын тусгай технологийн тусламжтай хувцсанд шингэсэн таагүй үнэрийг арилгаж, хатааж, жижиг үрчлээг тэнийлгэн индүүдэж, брюкэн өмдний урд нугалаасыг төгс гаргаж өгдөг олон үйлдэлтэй билээ. Үүгээр ч зогсохгүй ямар ч төрлийн материал байсан гэмтээдэггүй бөгөөд нян, вирус, ахуйн харшил үүсгэгчийг 99.9% хүртэл устгадаг давуу талтай юм. LG Styler-ын энэхүү загвар нь 4.399.900₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.


Хувцасны эдэлгээг уртасгаж, таны цагийг хэмнэнэ.

Хувцсыг тогтмол угааж, тохиромжгүй хэмд хатааж буруу арчилснаар эдэлгээ нь богиносдог сөрөг талтай. Тэгвэл LG Styler нь уламжлалт аргаар хатааснаас илүү хурдан, тохиромжтой хэмд хатаадаг төдийгүй ямар ч материалыг гэмтээхгүйгээр үрчлээсийг нь арилгадаг үйлдлүүдийг нэвтрүүлснээр хувцас арчилгааг илүү боловсронгуй болгосон билээ. Эдгээрээс гадна хувцасны элдэв үнэрийг арилгаж танд цэвэр, цэмцгэр мэдрэмжийг төрүүлэх болно. Энэ бүгд ганцхан товчлуур дарах төдийд л бэлэн болох бөгөөд тухайн нөхцөл байдалдаа тааруулан 10-150 минутын хооронд тохируулах горимын сонголттой байна.

Giveaway Day 1: Ганц товчлуур дарахад л хувцсыг уураар индүүдэж, цэвэрлэдэг LG Styler (фото 1)

Вирус, нян, ахуйн харшил үүсгэгчийг устгана

TrueSteam технологи нь вирус, нян, харшил үүсгэгчийг 99.9% хүртэл устгадаг билээ. Тэр дундаа тоос, шороо, утаа ихтэй Улаанбаатар хотод амьдардаг бидэнд тус үйлдэл нь нэн хэрэгцээтэй юм. Мөн LG Styler-т автомат угаалгын машинд угаах боломжгүй хувцас, дэр, чихмэл тоглоом, аксесуараа хийн гэмтээхгүйгээр арчлах боломжтой.

Giveaway Day 1: Ганц товчлуур дарахад л хувцсыг уураар индүүдэж, цэвэрлэдэг LG Styler (фото 2)

Хослолоо индүүдэхэд бүр ч хялбар боллоо

LG Styler төхөөрөмж нь хаалгандаа брюкэн өмдөнд зориулсан тусгай хэсэгтэй билээ. Тэрхүү хэсэг нь таны брюкэн өмдийг индүүдэж, цэвэр, цэмцгэр болгохоос гадна урт талын нугалаасыг төгс гаргаж өгдөг давуу талтай юм.

Giveaway Day 1: Ганц товчлуур дарахад л хувцсыг уураар индүүдэж, цэвэрлэдэг LG Styler (фото 3)

Ямар ч интерьерт зохицно

Маш минимал бөгөөд саармаг өнгөтэй тус шүүгээ нь бүх төрлийн интерьерт зохицох болно. Түүнчлэн нүүрэн талдаа тольтой хаалга нь хувцасны өрөөний тань толийг орлох боломжтой юм.

Giveaway Day 1: Ганц товчлуур дарахад л хувцсыг уураар индүүдэж, цэвэрлэдэг LG Styler (фото 4)

Европын тэргүүлэгч Bosch брэнд PC Mall-д худалдаалагдаж эхэллээ.

Германы Bosch брэнд нь бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараа болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг 135 жилийн баялаг түүхтэй салбарынхаа тэргүүлэгч компаниудын нэг билээ. Тус брэнд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн тусламжтай инновац шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд ямар ч орчинтой зохицох модерн, минимал дизайн болон хэрэглэхэд хялбар үйлдлүүдтэй байдгаараа бусдаасаа ялгардаг юм. Түүнчлэн Bosch нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгалийн тогтвортой хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулан ажилладаг хариуцлагатай компани билээ. Тэд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний хангамжийг өргөжүүлж, байгальд ээлтэй, ногоон цахилгаан эрчим хүчийг ашигладаг юм.

PC Mall-д Bosch брэндийн холигч машин, жүүс шахагч, талх шарагч, утасгүй тоос сорогч, угаалгын машин, плитка болон бусад цахилгаан бараанууд худалдаалагдаж байна.

PC Mall

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11-р хороолол, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно PC MALL дэлгүүр

Утас: 7575-3535

Вебсайт: pc-mall.mn

Facebook: PC Mall

Instagram: pcmall_official

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх