Хайх

Ухаалаг роутер: Таны гэрийн Wi-Fi сүлжээг найдвартай хариуцах Luma роутер

Ухаалаг роутер: Таны гэрийн Wi-Fi сүлжээг найдвартай хариуцах Luma роутер

Итгэж болно

Text: Buro.Mongolia


Одоо та Wi-Fi сүлжээгээ өөрийн бүрэн хяналтандаа авах боломжтой боллоо. Энэхүү ухаалаг роутер нь таны сүлжээнд байгаа вирусыг илрүүлэн устгаж, эсвэл хэн нэгэн сүлжээг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг тэр даруй мэдэгдэнэ

Luma роутерыг ашиглахын тулд тусгай тохируулга болон модемоо солих шаардлагагүй юм. Энэхүү ухаалаг төхөөрөмж нь таны Wi-Fi сүлжээнд нэвтэрч, ашиглаж байгаа хэрэглэгчид болон тэдний хийж байгаа бүх үйлдлүүдийг танд мэдэгдэх чадвартай. Тухайлбал, та хүүхдүүдийнхээ интернетэд хийж байгаа үйлдэл болон орж байгаа сайтуудад нь анхаарал хандуулах боломжтой. Мөн тэдний орж болох цахим хуудсуудад тодорхой хязгаарлалт ч хийж болно.

Хэрэв таны гэрт зочин ирсэн тохиолдолд, та тэдэнд заавал Wi-Fi сүлжээнд холбогдох нууц үгээ хэлэх шаардлагагүй бөгөөд зүгээр л "зочны нэвтрэх эрх" олгоорой. Үүнээс гадна гэр бүлийн оройн хоолны үеэр хүүхдүүд тань утас болон таблетаа оролдоод "завгүй" байгаад байвал, түр зуур интернетэд нэвтрэх эрхээ хаах горим тохируулахад л хангалттай.

Энэхүү роутер нь таны сүлжээг гадны халдлага болон вирусээс бүрэн хамгаална. Мөн та түүнийг удирдах бүх үйлдлүүдийг Android болон iOS дээрх аппыг татаж аваад л хийх бөгөөд мэдээж тун энгийн, амархан. 

Сонирхуулахад Luma роутерт Amazon компани олон сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Роутерын үнэ 150 доллараас эхлэх бөгөөд одоо авч буй захиалгын түгээлт нь ирэх зургаадугаар сард хийгдэж эхлэх юм байна. 

цааш үзэх