Хайх

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Цуурхал батлагдлаа

Text: Ж.Чинбат


Apple компани өнгөрсөн шөнө шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Хүмүүсийн таамаглаж байснаар шинэ iPhone 7, iPhone 7 Plus утсууд шинэ камер, шинэ өнгө, илүү их багтаамжтай болжээ

Шинэ iPhone 7, iPhone 7 Plus  утаснууд есдүгээр сарын 16 худалдаанд гарах бөгөөд есдүгээр сарын еснөөс урьдчилсан захиалга авах болно. Үнийн хувьд iPhone 7 649$, iPhone 7 Plus 769$-оос эхэлж байна. Ингээд энэ намрын технологийн хамгийн том тэсрэлт дотроо юу агуулж байгааг харцгаая.

Гэрэл зургийн супер чадвар

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 1)

Шинээр гарч буй iPhone 7,  iPhone 7 plus гар утсууд камерандаа маш том шинэчлэлт хийжээ. Одооноос эхлэн iPhone гар утсаар шөнийн цагт зураг дарахад илүү тод, чанартай гарах ба зургаан төрлийн чадамжтай ленз суулгаж өгсөн байна. Ингэснээр шөнийн цагт тус ленз өмнөх загвараас 50 хувь илүү гэрэл цуглуулж (f1,8 хүртэл бууна), хөдөлгөөнт зургийг илүү тогтвортой авч, 4K чанартай видео бичлэг хийх бөгөөд мөн ухаалаг LED флаш гэрэлтэй болжээ.

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 2)

Энэ бүх үзүүлэлтүүд нь iPhone 6 гар утасныхаас даруй 50 хувь илүү сайжирсан байгаа юм. Мөн гар утасны арын камер 12 MP, урд камер нь 7МP нягтаршилтай болсон тул сельфи зураг ч гэсэн илүү тод, өнгөлөг гарах боломжтой болжээ. Харин iPhone 7 Plus загвар 12 MP-ын хоёр камертай болсон байгаа. Камеранд зориулагдсан энэ бүх ухаалаг шинэчлэлтийг A10 чипийн тусламжтай хийж өгсөн ба зургийн фокус хурдан авагдаж, илүү гэрэлтэй тод гарах үндсэн үйл ажиллагааг хангаж байгаа аж. 

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 3)

Шинэ өнгө ба усны хамгаалалт

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 4)

Өнгө загварын хувьд iPhone гар утас 4,7 болон 5,5 инчийн дэлгэцтэй, алтлаг болон сарнайн ягаан өнгөнүүд дээр нэмж гялалзсан хар ба тас хар матт (Jet Black) өнгийг танилцууллаа. Мөн хүн бүрийн хүсч байсан усны хамгаалалт шинэ iPhone 7, iPhone 7 Plus утаснуудад суурилагдсан байна. 

Home товч шинэчлэгдлээ

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 5)

Өнгөрсөн жил 3D даралт танилцуулж байсан Apple компани энэ жилээс эхлэн Apple pay үйлчилгээг илүү хялбарчилж Home товчоор гүйцэтгэх боломжтой болгож өгсөн байна. 

Илүү хүчирхэг, илүү их багтаамжтай

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 6)

Энэхүү шинэ загвар нь хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол яах аргагүй багтаамж юм. Одоо iPhone 7 гар утас 32 GB багтаамжтай болсон тул утас "дүүрлээ" гэсэн зүйл байхгүй болно. Мөн iPhone 7 ба iPhone 7 Plus хоёулаа A10 Fusion процессортой болсноор илүү хурдан, хүчирхэг болжээ.

Чихэвчний оролтгүй

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 7)

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 8)

Маш удаан яригдсан цуурхал батлагдаж, шинэ iPhone 7 чихэвчний оролтгүй болсон байна. Хэрэглэгчид цэнэглэгчний оролтоор дамжуулж чихэвчээ холбоно. Мөн Apple компани цоо шинэ Airpods нэртэй ямар ч утасгүй чихэвчийг танилцууллаа. Энэхүү чихэвч нь тусдаа 159 доллараар худалдаалагдана.

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus (фото 9)

 

 

 

цааш үзэх