Хайх

Хонконг руу нисэх 500,000 үнэгүй тасалбарын аян зарлагджээ

Хонконг руу нисэх 500,000 үнэгүй тасалбарын аян зарлагджээ

Text: Buro.Mongolia


Цар тахлын дараах аялал жуулчлалын салбараа сэргээх зорилгоор Хонгконгийн агаарын тээврийн компани “Ялагчдын ертөнц” хэмээх 500,000 үнэгүй тасалбар олгох аяныг эхлүүлжээ. Тус аян гуравдугаар сарын нэгэнд Зүүн Өмнөд Азийн орнуудаас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сард Хятадын бусад муж, хотууд, тавдугаар сард Хойд Азийн орнуудад өрнөж, улмаар дэлхийн бусад улсын жуулчдад нээлттэй болох юм. Зургаан сар үргэлжлэх тус сугалаат аяныг Cathay Pacific Airways, Hong Kong Express болон Hong Kong Airlines авиа компаниуд гардан хэрэгжүүлнэ. Хонгконг хүрэх хоёр талын нислэгийн тийзийг хожсон азтай жуулчид тус аянтай хамтран ажиллаж буй компаниудын төрөл бүрийн урамшуулалд давхар хамрагдах боломжтой. Тухайлбал, зочид буудал захиалах, энтертэйнмент үзвэр үйлчилгээ үзэх болон худалдан авалт хийх үедээ тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал хүртэх боломжийг атгах юм. Хонгконгийн агаарын тээврийн компанийн захирал Jack So хэлэхдээ:


“Бид цар тахлын хүндхэн үед агаарын тээврийн компаниудаас их хэмжээний тасалбар худалдан авсан бөгөөд энэ бол бид агаарын тээврийн салбарынхаа ирээдүйд итгэл төгс байдгийн нотолгоо юм. Уг аян хэрэгжсэнээр Хонгконгийг зорих жуулчдын тоо огцом нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна”

Одоогоор Тайланд, Вьетнам, Сингапур, Филиппин, Камбож, Индонез, Малайз зэрэг улсуудаас азтанууд тодорсоор байгаа бөгөөд 18 наснаас дээш бүх хүн бүртгүүлэх боломжтой. BURO.-ийн уншигч та азтан болж, аялал жуулчлалын хот Хонгконг руу үнэгүй нисэхэд бэлэн үү? Хэрэв тийм бол дараах холбоосоор орж танилцаад, бидний дараа дараагийн мэдээллүүдтэй ойр байгаарай.

Хонконг руу нисэх 500,000 үнэгүй тасалбарын аян зарлагджээ (фото 1)

энд дарж үзнэ үү 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх