Хайх

Dior, дизайнер Кьюрид \"Баярлалаа\" гэж хэллээ

Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ

Text: Ж.Булган


Мария Грация Кьюри Dior-ын эмэгтэй хувцас хариуцсан бүтээлч захирлын албан тушаалаас бууж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрээр Dior загварын ордны түүхэнд анхны эмэгтэй бүтээлч захирал болсноосоо хойш өөрийн бүтээлүүдээрээ загварын ертөнцөд феминист үзэл санааг хүчтэй дамжуулж, илэрхийлж чадсан юм. Үүний хамгийн том жишээ нь 2017 оны цуглуулгад багтсан "We Should All Be Feminists" гэсэн уриатай футболк байлаа. Тэрхүү цагаас хойш Кьюри эмэгтэй хүний гоо зүй хийгээд феминизмийг зогсолтгүй уриалсаар ирсэн. Түүгээр ч зогсохгүй тэрээр салбар дундын мэргэжилтнүүдийн олон талт бүтээлч хамтын ажиллагаанд үргэлж нээлттэй ханддаг байсныг онцлох нь зүйтэй.

Тэрээр улс орон болгоны уламжлалт гар урлаач, уран бүтээлч нартай хамтран ажиллаж олон гайхалтай цуглуулгыг танилцуулахдаа дан ганц Европ гэлтгүй Азийн орны урлаач нартай ч хамтарснаар Dior-ийн нэрийг улам өндөрт гаргаж чадсан. Жишээлбэл, Кьюри Энэтхэгийн Мумбай хотын эмэгтэй гар урчуудтай хамтран ажиллаж тус орны уламжлалт хувцасны соёлыг Dior-ийн баримталдаг үндсэн хэв маягтай хоршуулж, 2023 онд бүтэн цуглуулга туурвиж танилцуулж байв.

Түүнчлэн түүний бүтээлч удирдлагын дор Dior санхүүгийн хувьд үлэмж өсөлттэй байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тодруулбал, 2016 онд тус брэндийн хувцас борлуулалт 2.2 тэрбум евро байсан бол 2023 онд 9.5 тэрбум еврод хүрсэн нь Dior-ын түүхэн дэх дээд амжилтуудын нэг болсон. Үүний цаана Кьюригийн бүтээлч сэтгэлгээ байсан гэхэд хэн ч үл маргах биз ээ. Брэндийн гүйцэтгэх захирал Делфин Арно "Кьюригийн феминист үзэл хийгээд онцгой бүтээлч сэтгэлгээ Dior брэндийн борлуулалтын өсөлтөд асар их хувь нэмэр оруулсан" гэж тэмдэглэжээ. Мөн Кьюригийн сүүлийн цуглуулга болох 2026 оны чиг хандлагыг тодорхойлсон cruise шоу Ром хотод хэдхэн хоногийн өмнө танилцуулагдсан нь нэг талаараа түүний төрөлх нутаг дахь сэтгэл хөдлөм үдэлтийн арга хэмжээ болж өндөрлөжээ. 

Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 1)
Dior Cruise 2026 in Rome
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 2)
Dior Couture Spring 2025
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 3)
Dior Couture Spring 2025
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 4)
Dior Fall 2025
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 5)
Dior Pre-fall 2024 in New York
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 6)
Dior Cruise 2024 in Scotland
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 7)
Dior Couture Fall 2024
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 8)
Dior Fall 2024
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 9)
Dior Couture Spring 2024
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 10)
Dior Pre-Fall 2023 in Mumbai, India.
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 11)
Dior Couture Spring 2023
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 12)
Dior Couture Fall 2022
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 13)
Dior Cruise 2023 in Seville
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 14)
Dior Cruise 2023 in Seville
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 15)
Backstage at Dior Couture Spring 2022
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 16)
Dior Pre-Fall 2021 in Shanghai
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 17)
Dior Fall 2021
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 18)
Dior Couture Spring 2021
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 19)
Dior Fall 2020
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 20)
Dior Couture Spring 2020
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 21)
Dior Cruise 2020 in Marrakech
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 22)
Dior Fall 2019
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 23)
Dior Haute Couture Spring 2019
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 24)
Ballet dancers perform during the Spring 2019 Dior Show.
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 25)
Dior Spring 2019
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 26)
Dior Cruise 2019 in Chantilly, France
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 27)
Dior Cruise 2019 in Chantilly, France
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 28)
Backstage at Dior Spring 2018
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 29)
Backstage at Dior Spring 2018
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 30)
Dior Cruise 2018
Dior, дизайнер Кьюрид "Баярлалаа" гэж хэллээ (фото 31)
Dior Spring 2017

Цаг хугацаа өнгөрөх тусам загварын түүхэнд түүний нэр зөвхөн нэг дизайнер эмэгтэй бус харин бүсгүйчүүдийн дуу хоолой болон феминизмийг өөрийн уран бүтээлүүдээрээ илэрхийлж чаддаг уран бүтээлч, загварын бэлгэ тэмдэг гэдгээрээ танигдан үлдэх нь гарцаагүй. Түүний хамгийн том гэрч нь Dior гэх аугаа брэнд өөрөө юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх