Хайх

Ulysse Nardin-ы шинэхэн бүтээл Hourstriker бугуйн цаг

Ulysse Nardin-ы шинэхэн бүтээл Hourstriker бугуйн цаг

Хүлэг сайн моринд зориулав

Text: Buro.Mongolia


Зураг:

Ulysse Nardin-ы хамгийн сүүлд гаргасан Hourstriker бугуйн цагны үзэсгэлэн төгөлдөр, сүр жавхлант байдлыг юу бүрдүүлж байгааг сонирхоцгооё

Хүн төрөлхтний хувьд морь гэдэг амьтан эртнээс хамгийн итгэл даасан анд найз байж, аялал болон тээвэр, газар тариалан хийгээд дайн тулаан гээд тоймгүй олон зүйлд ач тусаа өгсөөр ирсэн билээ. Бидний өнөөгийн цахим иргэншил бий болох түүхийн урт замд хүмүүстэй хамт байж, хөгжил дэвшлийг түүчээлэн авчирсан адуун сүргийн нөр их хувь нэмрийг Ulysse Nardin брэнд хүндэтгэн үнэлж, шинэхэн загвартаа оруулжээ. Ulysse Nardin-ы алдарт цаг цохигч цуглуулгад шинээр нэмэгдсэн энэхүү загварыг гартаам чулуун дээр гар аргаар урлаж, ердөө 28 ширхэгийг бүтээжээ.  Хэдийгээр бугуйн цаг боловч Ulysse Nardin-ы нэрийн хуудас болсон цаг бүрт хонх дуугарч байх тохиргоо энэхүү цагны нэгэн чимэг бөгөөд цаг тутамд юм уу хагас цаг болгонд дуугарах тохиргоо хийж болох аж. 
Цагны нүүрийг удаан эдэлгээтэй, зурагдахгүй байлгахын тулд хөх биндэрьяа чулуугаар хийсэн ба 30 метрийн гүн усанд даралт тэсвэрлэх чадамжтай бүтээжээ. Hourstriker Horse цаг нь 18 каратын ягаан эсвэл цагаан алтаар бүрсэн хоёр сонголттой гарсан байна.

Ulysse Nardin-ы шинэхэн бүтээл Hourstriker бугуйн цаг (фото 1)

цааш үзэх