Хайх

Pandora брэндийн “Wonderland” арга хэмжээ болж өндөрлөлөө

Шинэ улирал, шинэ эхлэл, шинэ гоёлууд!

Text: Ө.Тодгэрэл


Өнгөрөгч Бямба гарагт Шангри-Ла Моллын нэгдүгээр давхрын голд сүндэрлэх "Та юунд дуртай вэ?" гэх томоос том, бодолд автуулам гарчигтай шилэн стэнд дээр өдрийн нар тусан гэрэл ойж хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн анхаарлыг татаж байв. Түр зогсоод анзаараад харвал зөөлөн ягаан цэцэгсээр хүрээлэгдсэн үзэсгэлэнт орчинд хийлч Дээгий амьд тоглолт хийн тайван, сонгодог уур амьсгал бүрдүүлж олон нийтийн сүлжээний инфлюэнсерүүд ба загвар өмсөгчид навч болон амьтдын хэлбэртэй бугуйвч, зүүлт, ээмэг зэргээр гялтганан хараа булааж байлаа. Энэ бүхний ард үнэт эдлэлийн Pandora брэнд байсан бөгөөд 2019 оны намрын цуглуулгаа танилцуулах зорилгоор "Wonderland" хэмээх арга хэмжээг зохион байгуулсан нь энэ билээ.

Pandora брэндийн “Wonderland” арга хэмжээ болж өндөрлөлөө (фото 1)

Pandora брэндийн “Wonderland” арга хэмжээ болж өндөрлөлөө (фото 2)

"Та юунд дуртай вэ?" гэдэг нь охид, бүсгүйчүүдэд өөрийнхөө хэн болохыг, тэдний хувьд юу чухал болохыг үнэт эдлэлээрээ дамжуулан харуулахыг уриалсан гарчиг юм. Хүн бүрт гайхалтай сайхан түүхүүд, амьдралын давтагдашгүй мөчүүд бий. Харин Pandora-гийн тоноглох боломжтой үнэт эдлэлийн ачаар тэрхүү түүхээ гоёмсог бугуйвч, хүзүүний зүүлт болгон хувиргаж эсвэл хайртай нэгэндээ бэлэг болгон өгч болохыг Pandora-гийн хамт олон ийнхүү онцолсон юм.

"Хүн бүрт гайхалтай сайхан түүхүүд, амьдралын давтагдашгүй мөчүүд бий. Тэрхүү түүхээ үнэт эдлэлээр дамжуулан илэрхийлээрэй"


Харин шинэ цуглуулга нь Pandora брэндийн хувьд маш чухал ач холбогдолтой, урьд өмнөхөөсөө онцгой болсон байгаа. Учир нь энэ улирлаас эхлэн Pandora брэнд дэлхий даяар шинэчлэл хийж хэрэглэгчиддээ шинэ алсын хараагаа танилцуулаад байгаа юм. Түүхийг нь сөхвөл анх 1982 онд Дани улсад үүсгэн байгуулагдсан энэ брэнд нь хүссэнээрээ тоноглох боломжтой бугуйвчийн санаа гаргаснаар бусдаас онцгойрон амжилтад хүрч чадсан байдаг. Суурь бугуйвч болон бугуйвчийн нэмэлт гоёлыг тус, тусад нь худалдаалах санаа нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдаж хүн бүр өөрсдийн хувь хүний сонирхлыг илтгэсэн үнэт эдлэлтэй болохыг хүсэх болсон билээ. Байгаль, нохой, Диснейн хүүхэлдэй гээд маш олон төрлийн сэдвээр хийгддэг нэмэлт гоёлууд нь ямар ч хүний сонирхлыг, амьдралынх нь түүхийг илэрхийлэх чадвартай юм. Pandora ч энэхүү брэндийнхээ гол давуу талыг сайн мэддэг учир энэ онд бүр ч цааш алхахаар шийдэж, нэмэлт гоёлуудыг зөвхөн бугуйвч эсвэл зүүлт гэлтгүй олон өөр аргаар загварчилж болохыг тодотгосон байна. Жишээ нь шинэ цуглуулгын нүүр царай болсон "Game of Thrones" цувралын Миссандея буюу жүжигчин Натали Эммануэль сурталчилгааны зураг авалтад Pandora-гийн гоёлоор гутлынхаа үдээсийг чимсэн бол, өөр нэгэн нүүр царай нь сүлжсэн үсэндээ гоёл бэхэлж, цүнхэндээ ч хүртэл төрөл бүрийн гоёлууд зүүсэн харагдлаа.

Pandora-гийн "Wonderland" нэртэй намрын цуглуулга үлгэрийн ой модноос бүтээлч санаа авсан бөгөөд тус бүрдээ өөр, өөр эерэг бэлгэдэл, утга агуулгатай үлгэрийн баатрууд, ойн модны шидэт амьтад, навчис ба цэцэгсийн дүрстэй загварууд гаргасан байна. Алт, мөнгө, ягаан алт гэсэн гурван төрлийн үнэт эдлэлүүдээс сонголтоо хийн өөрийн итгэж явдаг зүйл, амьдралын чухал мөч эсвэл зүгээр л сонирхол, хоббигоо илэрхийлээрэй.

Pandora Mongolia

Утас: 94006902, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Instagram хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх