Кристен Стюарт, Эмма Уотсон болон бусад алдартнууд 2020 оны Pirelli-гийн хуанлид

Италийн зурагчин Паоло Роверси ажиллажээ

Жил бүр олны дунд өндөр хүлээлт үүсгэдэг Pirelli хуанлигийн анхны зургууд цацагдлаа. Энэ удаагийн хуанлийг Италийн алдарт зурагчин Паоло Роверси хариуцсан ба зураг авалтад жүжигчин Кристен Стюарт, Яра Шахиди, Эмма Уотсон , Клэр Фой, Миа Гот, Стелла Роверси, Крис Ли, загвар өмсөгч Индия Мур, дуучин Росалия нар оролцжээ. Энэ жилийн хуанлид нийтлэгдэн гарах зургийг Уильям Шекспирийн "Ромео, Жульетта" жүжгээс сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд зураг авалтад орсон бүсгүйчүүдээр дамжуулан Жульеттагийн залуу нас, гоо үзэсгэлэн, дурласан сэтгэлийг илэрхийлэхийг зорьсон байна. 2020 онд зориулсан Pirelli хуанли ирэх аравдугаар сард худалдаанд гарах тул тэр болтол тайзны арын зургуудыг сонирхоцгооё.

 

 

Buro.Mongolia

2019-08-05, 16:19