Хайх

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд

Ургамлын гаралтай, амьтан дээр туршилт хийдэггүй

Text: Buro.Retelling


Асуудалгүй, өнгөлөг, толигор мөн чийглэг арьстай байхыг бид бүгд л хүсдэг. Гэтэл одоог хүртэл та өөрийн арьсны онцлог болон цаг уурт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнээ олж чадаагүй л явна уу? Хүн бүрд тулгардаг энэ асуудлыг шийдэхээр бүтээгдсэн Өмнөд Солонгосын AXIS-Y гоо сайхны брэнд Монголд албан ёсоор орж иржээ.Тус брэнд нь эмзэг, батгатай, тослогтой болон бүхий л төрлийн арьсанд тохирсон арьс арчилгааг санал болгодог бөгөөд ургамлын гаралтай орц найрлагатай, амьтан дээр туршилт хийдэггүй, уур амьсгал, цаг уурын онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдтэй.

AXIS-Y брэндийн онцлог


Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 1)

Тэд гоо сайхны талаар хэвшмэл ойлголтгүй

Эрүүл, сайхан арьстай байхад арьсны төрөл, уур амьсгал, хэрэглэж буй бүтээгдэхүүний орц найрлага, хооллолт, амьдралын хэв маяг бүгд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийгөө олж нээх болон арьсаа хэрхэн арчлах талаар сурах зүйл их бий. Гоо сайхан бол таны үнэ цэнэ, үнэт чанар, хүсэл тэмүүлэл, түүх юм. Арьс арчилгаа ч мөн адил дахин давтагдашгүй байх учиртай. Иймээс AXIS-Y брэнд нь хэрэглэгчдээ өөрийгөө мэдэрч, өөрөөрөө байхыг уриалж өөртөө итгэх итгэлийг нь дэмжих зорилготой ажилладаг.

Мөн тэд өөрийн онцлогт тохирсон арьс арчилгааны аргатай байж, арьсаа эрүүлжүүлж, өөртөө итгэлтэй байхыг уриалдаг. Үүнийхээ хүрээнд арьс арчилгааны олон заавар, зөвлөмжийг хүргэдэг төдийгүй хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг анхааралтай уншиж, бүтээгдэхүүнээ сайжруулсаар ирсэн билээ.


Ургамлын гаралтай орц найрлагатай

AXIS-Y брэндийн бүтээгдэхүүнүүд ургамлын гаралтай, химийн бодисгүй орц найрлагуудыг агуулсан байдаг. Мөн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг парабен, газрын тос, үнэр, өнгө оруулагч ашигладаггүй гэдгээрээ онцлог.

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 2)

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 3)

Амьтан дээр туршилт хийдэггүй

Гоо сайхны бүтээгдэхүүний туршилтын золиос болсон Ralph туулайн өрөвдөм бичлэгийг санаж байгаа биз дээ? Хэрэв та амьтанд хайртай бөгөөд нэг ч гэсэн амьтны хувь заяаг аврахыг хүсдэг бол амьтан дээр туршилт хийгээгүй, мөн амьтны гаралтай орц найрлага ашиглаагүй болох нь батлагдсан Cruelty-free гоо сайхны брэнд болон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. AXIS-Y брэндийн бүх бүтээгдэхүүн ийм гэрчилгээтэй.


Өнөөгийн цаг уурын онцлогт нийцсэн бүтээгдэхүүнүүдтэй

Бидний арьс өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй орчны бохирдол, стресс, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж, бохирдож байдаг. AXIS-Y брэнд нь уур амьсгалаас сэдэвлэсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг анх санаачилсан бөгөөд өнөөгийн цаг уурын онцлогт нийцсэн бүтээгдэхүүнүүдтэй. Мөн бүх бүтээгдэхүүнүүдийн савалгаа болон материалууд нь байгальд ээлтэй төдийгүй, хаана ч авч явахад тохиромжтой савалгаатай.

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 4)

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 5)

6+1+1 дэвшилтэт бүтэцтэй

Шим тэжээлээр баялаг, байгалийн гаралтай 6 орц

Цаг уурын онцлогт тохируулан арьсанд тэжээл өгдөг, эрүүл мэндэд тустай зургаан өөр төрлийн ургамлын ханд хэрэглэдэг.

Зорилгодоо чиглэсэн, өндөр үр дүн бүхий 1 орц

Арьсны зорилтот асуудлыг аюулгүй, үр дүнтэй шийдэхийн тулд өндөр үр дүн бүхий нэг орц найрлагыг нэмдэг.

Чанартай арьс арчилгааны 1 технологи

Чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахын тулд дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэдэг.


AXIS-Y брэндийн онцлох гурван бүтээгдэхүүн

I

Mugwort Pore Clarifying Wash Off Pack

Энэхүү шавран маск нь дэлхий даяар Axis-Y брэндийн хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүн бөгөөд найрлагынх нь 61%-г Mugwort ургамал эзэлдэг. Арьсыг тайвшруулах, нүхжилтийг гүн цэвэрлэх, нүх сүвийг агшаах болон арьсыг жигд гуужуулах үүрэгтэй.

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 6)

II

My Axis-Y Self-care set

Axis-Y брэндийг туршиж үзэх боломжийг олгох энэхүү сет нь өөртөө арьс арчилгааны үндсэн 6 төрлийн бүтээгдэхүүн болон шавран маскыг багтаасан. Жижиг савалгаатай учир аялалд болон өдөр тутамдаа цүнхлээд явахад тохиромжтой.

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 7)

III

Spot the difference blemish treatment

Батга гарсан болон үрэвсэлт батганы гарсан хэсэгт түрхсэнээр үрэвсэл намдааж, тайвшруулах болон эмчлэх үүрэгтэй.

Арьсыг орчны бохирдол болон стрессээс хамгаалах Солонгосын AXIS-Y брэнд (фото 8)

AXIS-Y Mongolia

Хаяг 1: Хан-Уул дүүрэг, Ривер Центр 1-р давхарт Axis-Y дэлгүүр
Хаяг 2: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, White Gate center, 7-р давхарт Flamme Complex
Утас: 99097861
Facebook: Axis-Y Mongolia
Instagram: @axisy_mongolia
www.axis-y.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх