Хайх

Бүсгүйчүүд уруулаа томсгох биш, харин багасгах давлагаанд нэгдэж байна

Бүсгүйчүүд уруулаа томсгох биш, харин багасгах давлагаанд нэгдэж байна

Гоо сайхны мэс засал дахь шинэ тренд

Text: Buro.Mongolia


Уруул томруулах процедурын талаар хүн бүр мэднэ байх. Зарим нь бүр өөр дээрээ туршиж ч үзсэн байх. Харин уруул багасгах аргачлалын талаар та дуулсан уу? Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэг (ASPS) 2000-2016 онуудад хэрэглэгчдийн зүгээс уруулаа багасгах хүсэлт хоёр дахин ихэссэн болохыг саяхан мэдэгдсэн юм. ASPS нийгэмлэгийн мэдэгдэж буйгаар өнгөрсөн онд АНУ-д нийт 3,547 уруул багасгах мэс ажилбар хийгдсэн байна.

Бүсгүйчүүд уруулаа томсгох биш, харин багасгах давлагаанд нэгдэж байна (фото 1)

Уруул багасгах процедур бол гоо сайхны мэс заслын салбарт хөгжиж буй шинэ тренд юм. Энэ тренд нь мөн Instagram олон нийтийн сүлжээнд lipreduction гэх хэштагаар тархаж байгаа. Одоогийн байдлаар уг хэштагийн дагуу хайлт хийхэд уруул багасгах процедуртай холбоотой 5,000 гаруй зураг олдоно. Энэхүү мэс ажилбар нь Ази тивийн орнууд болон АНУ-д, тэр дундаа африк гаралтай америк бүсгүйчүүд дунд илүү их эрэлттэй байна. Бүсгүйчүүд европчуудын гоо үзэсгэлэнгийн стандартад хүрэх хүслийнхээ дагуу ийнхүү уруулаа багасгах сонголтыг хийж байгаа аж. "АНУ-ын иргэд өнөөг хүртэл гоо үзэсгэлэнгийн уламжлалт стандартыг европ гаралтай хүмүүс дээр тулгуурлан хардаг" хэмээн Fordham University-гийн улс төрийн эрдэмтэн Кристина Грир хэлжээ. Түүнчлэн Ази тивд тэр дундаа Өмнөд Солонгост том нүдний тренд одоо хүртэл үргэлжилж байгааг харахад европчуудын гоо үзэсгэлэнгийн стандарт ойрын хугацаанд хүчээ алдахгүй бололтой.

Азид уруул багасгах мэс ажилбар ойролцоогоор 1,000-3,000 долларын үнэтэй байдаг бол, АНУ-д 7,000 долларт хүрдэг гэнэ.

Бүсгүйчүүд уруулаа томсгох биш, харин багасгах давлагаанд нэгдэж байна (фото 2)

цааш үзэх