Хайх

Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ

Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ

Text: Э.Цовоо


Европын Холбоо албан ёсоор гелен хумсны будагт өргөн хэрэглэгддэг найрлагын нэг болох триметилбензоил дифенилфосфин буюу TPO-г аюултай хэмээн үзэж, хориглолоо. Судалгаагаар энэ бодис нь хорт хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Харин АНУ-ын хувьд гелен хумсны будагт хараахан зохицуулалт хийж эхлээгүй байгаа юм. 

Ийнхүү есдүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны нутаг дэвсгэрт TPO агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, салонд хэрэглэхийг бүрэн хориглосон байна. Ингэснээр олон төрлийн гелен будаг дэлгүүрийн лангуун дээрээс болон салоноос татагдан, устгагдах ба улмаар зарим брэндүүд зөвшөөрөгдсөн найрлага руу шилжих шаардлагатай болжээ.

@theterracottagirl What is your decision now? #GelPolishBanned #GelPolish #NailSalon #fyp #Riyadh ♬ original sound - TheTerracottaGirl

TikTok платформ дээр ч энэхүү сэдвээр халуун яриа өрнөж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд гелен будгаас үүсэлтэй харшлын тохиолдол нэмэгдэж буйг зарим нь хуваалцсан байна. Үүний улмаас нийгмийн сүлжээнд нэг хэсэг нь гелен будгаас татгалзсандаа сэтгэл хангалуун байхад, нөгөө хэсэг нь орлуулж болох шинэ бүтээгдэхүүн хайж эхэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх