Хайх

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглох нь батлагдлаа

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглох нь батлагдлаа

Text: Э.Цовоо


Жүжигчин Жулиа Гарнер дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан кинонд тоглох нь албан ёсоор батлагдлаа. Өмнө нь цуурхал төдий байсан уг яриаг жүжигчин Жулиа Гарнер W Magazine-д өгсөн ярилцлагадаа “Их зүйл хэлж чадахгүй ч гэлээ, тийм ээ, Мадоннагийн дүрийг би бүтээж байгаа. Энэ төсөл бол одоо ч явагдаж байгаа ажил” хэмээн дурджээ.

Жүжигчин бүсгүй хамгийн дуртай Мадоннагийн дуунуудаасаа нэрлэхдээ Borderline, Papa Don’t Preach, Burning Up, Confessions on a Dance Floo-ыг онцолж, мөн Vogue болон Ray of Light зэрэг дуунуудыг дурдаад “Ер нь бүх дууг нь хайрладаг. Гэхдээ ‘Borderline’ болон ‘Papa Don’t Preach’ миний хувьд онцгой. Тэр дуун дээрх Мадоннагийн хоолой маш их сэтгэл хөдлөл илэрхийлдэг” гэжээ.

Мөн өнгөрсөн сард тэрээр SmartLess подкастад оролцохдоо дүрийн сонгон шалгаруулалтын үйл явцаас хуваалцсан бөгөөд тэрээр бүжиг, дууны чадвараа Мадоннагийн өмнө харуулах шаардлагатай байсан тухай дурссан байна. Тэрээр “Би мэргэжлийн бүжигчин биш учраас өөрийгөө дайчилж, Мадоннагийн өмнө бүжиглэж, дуулж чадна гэдгээ харуулах ёстой болсон. Тэр үед би өөрөөсөө ‘Мадонна энэ мөчид яг юу хийх байсан бол?’ гэж асуусан. Харин хариулт нь бол 'тэр энэ өрөөнд байх эрхтэй' гэдгээ батлах байсан гэж бодсон. Тэгээд би өөртөө итгэж, үзүүлбэрээ үзүүлсэн” хэмээн ярьжээ.

Энэхүү намтарчилсан киноны найруулагчаар Мадонна өөрөө ажиллаж байгаа ба зохиол дээр нь ч мөн адил ажиллаж байгаа гэдгээ instagram хуудсаараа дамжуулан хуваалцсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх