Хайх

Жулианна Мур,Карли Клосс болон бусад алдартнууд L'Oréal Paris-ын сурталчилгаанд

Төгөлдөр хуурын эргэн тойронд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

L'Oréal Paris уруулын будгийн Colour Riche Pink Obsession гэх шинэ цуглуулгын сурталчилгаанд брэндийн элчүүдээ дууджээ

Colour Riche Pink Obsession цуглуулгын сурталчилгааны анхны зургууд ба бичлэгийг интернет сүлжээнд тавьжээ. Бичлэгт америкийн дуучин Жон Леженд уригдсан бөгөөд тэрбээр Даутцен Крёз, Ева Лонгория, Фань Бинбин, Жулианна Мур, Лейла Бехти, Карли Клосс, Наоми Уоттс гэх зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүдийг төгөлдөр хуурын орчинд цуглуулж, домогт "La Vie En Rose" дууг дуулснаар гарлаа.

Элч болгон цайвар ягаанаас нил ягаан хүртэл өнгийг өөртөө сонгож, уруулын будгийн савалгаа дээр гарын үсгээ зурцгаажээ.

 

цааш үзэх