Хайх

Харри Стайлс хумсны будаг болон арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргана

Харри Стайлс хумсны будаг болон арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргана

“Instagram”-лаг чамин дизайнтай бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Хүйсгүй хувцаслалтыг түгээж, хэвшмэл ойлголтыг эвдсээр ирсэн Их Британийн дуучин Харри Стайлсийн “Pleasing” нэртэй гоо сайхны брэнд хамгийн анхны цуглуулгаараа хумсны будаг болон нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргахаар болсон байна.

Тус брэндийн албан ёсны Instagram хуудас дээр тэрхүү шинэ бүтээгдэхүүнүүдийн зургууд нийтлэгджээ. Брэндийн мэдэгдсэнээр гүн цэнхэр, ягаан, цагаан, beige гэсэн дөрвөн өнгийн хумсны будагны иж бүрдэл тун удахгүй худалдаанд гарах гэнэ. Мөн латин үсэг бүхий хумсны гоёлын наалт цуглуулгад багтсан байна.

Түүнчлэн брэндийн эхний цувралд цайруулах үйлчилгээтэй нүүрний серум, давхар үйлчилгээтэй буюу нүд болон уруул орчмын тос багтжээ. Эдгээр хумсны будаг болон нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг одоогоор брэндийн вебсайтаас урьдчилан захиалах боломжтой байгаа юм. Харин албан ёсоор худалдаанд гарах хугацаа нь энэ сарын 29-ны өдөр билээ. Бүтээгдэхүүнүүд 20-65 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Сонирхуулахад, Харри Стайлс Dazed сэтгүүлийн 2021 оны өвлийн дугаарын нүүрийг чимсэн байна. Ингэхдээ тэрээр этгээд, зоригтой, өнгөлөг гэх үгсээр төгс тодорхойлогдох хувцаснуудаар гоёсон бөгөөд хумсаа өөрийн Pleasing брэндийн будгаар буджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх