Хайх

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX

Шинжлэх ухаанаар баталгаажсан гоо сайхан

Text: Э.Цовоо


Коллаген нь хүний биед хамгийн ихээр агуулагддаг уураг бөгөөд арьсны эрүүл, уян хатан байдлыг хадгалах, үс хумсны ургалтыг дэмжих, хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэвч 25 наснаас хойш коллагены нийлэгжилт жил бүр 1–2 хувиар буурч эхэлдэг ба улмаар арьсны уян чанар алдагдаж, үрчлээ үүсэх, хуурайших зэрэг шинж тэмдгүүд аажмаар илэрч эхэлдэг билээ. Иймд сүүлийн жилүүдэд коллагены агууламжтай бүтээгдэхүүнүүд арьс арчилгааны салбарт онцгой байр суурь эзлэх болсон. Мэдээж коллаген агуулсан нэмэлт тэжээл, витамин хэрэглэж болох ч арьсанд шууд нөлөөлөх, гүн шингэх бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй, хялбар арга хэмээн нэрлэгдэх болжээ.  

Харин Монголын гоо сайхны зах зээлд шинжлэх ухаанд суурилсан, коллагены өндөр агууламжтай нэгэн шинэ брэнд нэвтэрсэн нь Өмнөд Солонгос бүсгүйчүүдийн дунд эрэлтээрээ тэргүүлж буй DERMAFiX юм. Энэхүү брэнд нь коллаген үйлдвэрлэлтээрээ дэлхийн шилдэг 10-т багтдаг Италийн алдарт Italgélatine компанийн түүхий эдийг ашигладаг ба арьсны гүнд хүрч үйлчилдэг, бага молекул бүхий найрлагаараа ялгардаг аж.


DERMAFiX брэндийн тухай

Анх 2017 онд Өмнөд Солонгост байгуулагдсан уг брэнд нь Европын коллаген судалгааны лабораториудтай хамтран ажиллаж, арьсны гүнд шууд нэвтрэхүйц бага молекул жинтэй коллагентай бүтээгдэхүүн үйлдвэрлэcнээрээ дэлхийд танигджээ. Тус брэнд нь 122 жилийн түүхтэй Францын Peptan, 179 жилийн туршлагатай Weishardt, мөн Италийн алдарт Italgélatine зэрэг дэлхийн тэргүүлэгч түүхий эдийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг нь бүтээгдэхүүний чанарыг илтгэх баталгаа болдог аж.

Мөн тэд АНУ, Канад, Япон, Ойрх Дорнодын зах зээлд амжилттай байр сууриа эзэлсэн бөгөөд энэ онд Монголд албан ёсоор нэвтэрч байгаа юм. 

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 1)

Коллагены шинэ эрин үе

Жилээс жилд буурч байдаг коллагены түвшнийг нэмэгдүүлэх зорилготой DERMAFiX брэнд нь “арьсны гүнд ажилладаг коллаген” гэсэн ойлголтыг өөрсдийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан бий болгожээ.

DERMAFiX-ийн гол онцлог нь PERFECT ITALCOLLAGEN™ 500DA хэмээх патентлагдсан найрлага юм. Энэ нь энгийн коллагенаас 100 дахин жижиг бүтэцтэй тул арьсны гүнд 2.6 дахин хурдан шингэдэг гэдгийг клиник судалгаагаар баталжээ. Үр дүнд нь арьсны уян хатан чанар, чийгшил нэмэгдэж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд буурхаас гадна арьс мэдэгдэхүйц өргөгдөж, чангардаг байна. 

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 2)
Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 3)

DERMAFiX-ийн үндсэн бүтээгдэхүүнүүд

Real Collagen Line

Real Collagen цуврал нь 82%-ийн өндөр концентрацитай, цэвэр коллаген найрлага болон арьсны гүнд нэвтрэх 500 Dalton технологийн тусламжтайгаар арьсыг дотроос нь өргөж, чангалж өгдөг. Тогтмол хэрэглэснээр арьсны бүтэц сайжирч, сэвх, нөсөө толбо бүдгэрч, хялгасан үрчлээ мэдэгдэхүйц багасна. 

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 4)

Vita Collagen Line

Гэрэлтсэн, жигд өнгөтэй арьс бол эрүүл арьсны шинж билээ. Vita Collagen цуврал нь 82,3% витамин C ба коллагены нэгдлийг хослуулсан найрлагатай гэдгээрээ онцлог  бөгөөд арьсны өнгийг сэргээж, нөсөө толбыг багасгах, өнгөө алдаж, гундсан арьсыг сэргээж өгдөг. 

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 5)

Cica Collagen Line

Эмзэг, үрэвсэлтэй арьсанд зориулсан энэхүү цуврал нь 82% центелла азиатика болон коллагеныг нэгтгэсэн найрлагаараа ялгардаг. Арьсны хамгаалалтын давхаргыг нөхөн сэргээж, улайлт, загатнааг намдаана. Мөн лазер эмчилгээ эсвэл хүчтэй гуужуулагч хэрэглэсний дараа хэрэглэхэд тохиромжтой.

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 6)

Hyal Collagen Line

Арьсны гүний чийгшлийг хадгалж өгөх энэхүү цуврал нь коллаген болон 71,6% гиалуроны хүчлийг агуулсан бөгөөд арьсны чийгийг түгжиж, арьсны өнгөн давхаргыг хамгаалж өгдөг. Ингэснээр хүйтэн улиралд ч арьс чийгээ алдахгүй гэдгээрээ онцлог юм. 

Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 7)
Коллагены шинэ эрин Монголд: DERMAFiX (фото 8)

DERMAFiX Mongolia 

Хаяг: ХУД, 120 мянгат, Интермэд эмнэлгийн замын ард талд “Мөнх Тауэр”-ийн 1 давхарт 102 тоот 

Утас: 75881144

Facebook: DermaFix Mongolia

Вэбсайт: www.dermafix.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх