
Нүд хуурайшил гоо сайхан, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Орчин үеийн амьдралын хэв маяг, стресс, лед дэлгэцийн хэрэглээ, хуурай ширүүн уур амьсгал, агаарын бохирдол гээд бидний эргэн тойронд буй олон хүчин зүйлс нүд хуурайшлын шалтгаан болдог. Нүд хуурайших нь зөвхөн хараанд тань муугаар нөлөөлөхөөс гадна гоо сайхан, амьдралын чанарт хүртэл нөлөөлж мэдэх асуудал юм.
Иймд уншигчдадаа зориулан нүд хуурайшлын шалтгаан, шинж тэмдэг, түүнээс үүдэх хүндрэлүүд болон орчин үеийн эмчилгээний шийдлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Нүд хуурайшсан үед ямар шинж
тэмдэг илрэх вэ?
Нүд хуурайших үед улайх, загатнах, нулимс гоожих, гоо сайхны бүтээгдэхүүнд мэдрэгших зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан нулимс ялгаралт багасах, эсвэл нулимсны тунгалгийн чанар алдагдах зэрэг олон олон архаг эмгэгүүд үүсдэг аж. Нүдний нулимс нь энгийн давсархаг ус мэт боловч үнэндээ нүдний хамгийн чухал хамгаалалтын системүүдийн нэг бөгөөд нулимсны тогтолцоо алдагдвал бидний нүдний эрүүл мэнд, харааны бүрэн бүтэн байдал аюулд орох эрсдэлтэй байдаг. Нулимс нь механик, биохимийн, дархлааны олон шатлалтай хамгаалалтыг гүйцэтгэдэг. Жишээлбэл тоос шороо, бичил бохирдлыг нүднээс гаргаж, эвэрлэг бүрхүүлийг тэжээлээр хангаж, лизоцим лактоферрин, иммуноглобулин зэрэг уургуудаар нүдийг халдвараас хамгаалдаг аж.

Эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг уу?
Энэхүү нүд хуурайших эмгэгт эмэгтэйчүүд илүү өртөх хандлагатай байдаг гэнэ. Учир нь эстроген ба прогестероны дааврууд нь нь нулимсны тогтворт байдалд нөлөөлдөг бөгөөд жирэмслэлт, хөхүүл үе, цэвэршилтийн үед энэ асуудал хурцаддаг. Мөн нүдний будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүний химийн орц ч нулимсны бүтцийг алдагдуулдаг байна. Үүний улмаас эвэрлэг бүрхүүлийн гэмтэл, шархлаа үүсэх, хараа бүдгэрэх, фокус алдагдах, халдвар авах эрсдэл нэмэгдэж, мөн загатнах, хорсох, улайх зэрэг мэдрэмж төрж улмаар ажлын бүтээмж буурах, ядаргаа нэмэгдэх хандлагатай болдог аж.
Америкийн Optometry and Vision Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 18-45 насны эмэгтэйчүүдийн 61 хувь нь нүдний хуурайшилтыг тогтмол мэдэрдэг бол 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд энэ үзэгдэл эрчүүдээс хоёр дахин их тохиолддог байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн 38 хувь нь нүд хуурайшихтай холбоотой зовуурийг мэдэрдэг аж.
Ямар арга хэмжээ авах вэ?
Нүдээ хамгаалахын тулд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж хиймэл нулимс, нүдний чийгшил, тослогийг дэмжих омега-3 витамин хэрэглэх хэрэгтэй. Мөн жилд нэг удаа нүдний үзлэгт орохыг мэргэжилтнүүд санал болгодог байна. Харин Монголд анх удаа нүдний хуурайшлын эсрэг IPL (Intense Pulsed Light) ба LLLT (Low-Level Light Therapy) хосолсон эмчилгээг Солонго Лазик центр албан ёсоор оруулж иржээ. Энэ нь meibomian булчирхайн үйл ажиллагааг сэргээж, үрэвслийг бууруулан, нулимсны чанарыг сайжруулахад чиглэсэн дэвшилтэт арга гэдгээрээ онцлог юм.

IPL+LLLT эмчилгээний тухай
IPL технологи нь тодорхой долгионы урттай гэрлийн импульсийг ашиглан нүдний орчмын үрэвсэл үүсгэгч meibomian булчирхайн бөглөрлийг арилгаж, тосны урсгалыг сэргээж, нулимсны тогтвортой байдлыг хангаж нүдний хуурайшлын шинж тэмдгийг бууруулдаг.
IPL эмчилгээний давуу талууд
- Эмчилгээний үр дүн: Нүдний хуурайшлын шинж тэмдгүүдийг бууруулж, хараа зүйг сайжруулна.
- Арьсны нөхөн сэргээлт: Нүдний орчмын арьсны уян хатан байдал, өнгө төрхийг сайжруулна.
- Халдварын эрсдэлийг бууруулах: Нүд орчмын бактерийн тоог багасгаж, халдварын эрсдэлийг бууруулна.
- Тохиромжтой байдал: Эмчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой.
Энэхүү эмчилгээ нь нэг удаа ойролцоогоор 45–60 минут үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд 3–4 долоо хоногийн зайтай таны нүдний хуурайшлын зэргээс хамааран 2-4 удаагийн эмчилгээ шаардлагатай байдаг.

Нүд бол таны гоо сайхны хамгийн хүчтэй илэрхийлэл. Нүдний хуурайшлыг үл ойшоох нь зөвхөн таны хараа, эрүүл мэнд гэлтгүй, өөртөө итгэх итгэл, гоо сайханд ч мөн сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартуузай.
Солонго Лазик Center
Утас: 77016699
Вэбсайт: www.solongolasikcenter.mn
Facebook: Solongo LASIK Center
Instagram: @lasik.center.mongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт