Хайх

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд

Text: Buro.Mongolia


Оскарын улаан хивсний ёслолын чухал бүрэлдэхүүн хэсэг бол яахын аргагүй алдартнуудын гоо сайхны төрх билээ. Энэ бол нүүр будалтын артистууд, үсний стилистүүд болон маникюрын артистуудын чадвар, уран сэтгэмжийг харуулдаг томоохон талбарын нэг юм. Ингээд энэ жилийн ёслол дээр зонхилсон гоо сайхны чиг хандлагуудыг харцгаая. 


Дээш шуусан үс

Хэрэв 2023 онд доор шуусан цэмцгэр үсний засалт ноёрхлоо тогтоож байсан бол энэ жилийн хувьд сонгодог засалтуудын нэг болсон дээш шуусан үс улаан хивсний ёслол дээр зонхиллоо. Тус хэв маягийг Габриэль Юнион, Исса Рэй, Лаверна Кокс нар харуулсан бөгөөд бүгд гельдэж самнасан цэмцгэр хэв маягтай болжээ. Харин урд талын үсийг хэсэгчлэн доош унжуулсан илүү чөлөөт засалтыг Майтреи Рамакришнан хэрэгжүүлсэн байна.

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 1)
Gabrielle Union
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 2)
Issa Rae
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 3)
Laverne Cox
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 4)
Maitreyi Ramakrishnan

Тоорын шаргал өнгө

Pantone өнгөний институтээс зарласны дагуу тоорын шаргал өнгө 2024 оныг тодорхойлно. Загвар, интерьер, гоо сайхан гэхчлэн бүх салбарынхан энэхүү өнгийг анхааралдаа авсан ба ийнхүү энэ жилийн Оскарын улаан хивсний ёслол дээр ч мөн чиг хандлага тогтоолоо. Зөөлөн туяатай тоорын шаргал өнгө нь Зендея, Жулианна Хаф, Хейли Стайнфелд нарын хацар өнгөлөгчид тусгалаа олжээ. Ингэхдээ тус хацар өнгөлөгч маш олон төрлийн арьсны өнгөтэй нийцдэг болох нь харагдана.  

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 5)
Zendaya
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 6)
Julianne Hough
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 7)
Mary Steenburgen
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 8)
Hailee Steinfeld

“⅔” үсний хуваалт

Үсний дийлэнх хэсгийг нэг тал руу нь оруулж хуваах засалтыг олон алдартнууд хэрэгжүүлжээ. Хэрэв үсний тэгш хуваалт анхаарлыг нүд болон уруул руу хандуулдаг бол тус засалт нь нүүрний хажуу хэсэг болох шанаа, хацрын ясыг улам тодруулдаг ач холбогдолтой юм. Энэ төрлийн хэв маягаар төрхөө тодорхойлсон хүмүүсийн нэг болох Даниэль Бруксын имиж дээр хамгийн нөлөө бүхий хар арьстай үсний стилист гэгддэг Тиш Селестин ажилласнаараа онцлог болжээ.

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 9)
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 10)
Danielle Brooks
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 11)
America Ferrera
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 12)
Florence Pugh

Натурал будалт

Нүүр будалтын ерөнхий өнгө аяс тухайн хүний байгалийн төрхийг тодотгосон улам натурал, минимал болж буй. Энэхүү чиг хандлага Оскарын наадам дээр ч мөн ажиглагдсан бөгөөд Эмма Стоун, Билли Айлиш гэхчлэн алдартнууд натурал мейкапын давлагаанд нэгджээ. Тэдний мейкап артистууд нүүр будалтын суурийг маш цэмцгэр, өө сэвгүй бүтээх дээр дийлэнх анхаарлаа хандуулсан байна.

Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 13)
Emma Stone
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 14)
Billie Eilish
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 15)
Michelle Yeoh
Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд (фото 16)
Greta Lee

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх