Хайх

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд

A premium minimalist skincare brand

Text: Ц. Усанболор


Арьс арчилгаа гэдэг ойлголт зөвхөн гоо сайхны чиг хандлага гэх ойлголтоос халин гарч, өөрийгөө хайрлах өдөр тутмын дадал болон хувирсан. Арьс бол бидний хамгийн том эрхтэн төдийгүй, амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөл, эрүүл мэндийг илэрхийлэх толь билээ.

Сүүлийн жилүүдэд хүмүүс арьсаа арчлахдаа илүү няхуур хандаж, арьсны төрөл, нас, улирлын онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгохоос гадна түүний найрлага, гарал үүсэл, үр нөлөөг анхааран судалдаг болсон. Эрэгтэй, эмэгтэй, залуу, ахимаг насны гээд аль ч хэрэглэгч арьс арчилгааг зөвхөн гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч, энэ хэрээр гоо сайхны салбарын хөгжлийг хурдасгаж, хэрэглэгчдийн хүлээлтийг улам өндөрсгөж байна.


Солонгос гоо сайхны шинэчлэл Монголд — Dominas

Арьс арчилгааны чиг хандлага, хэрэглээний шинэ эрин үеийг тодорхойлж буй тэргүүлэгч орнуудын нэг бол яахын аргагүй Өмнөд Солонгос. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ шинжлэх ухаанд суурилсан, мэдлэг түгээх нэгдмэл хандлагаар баяжуулж чадсан тус улс мэргэжлийн арьс арчилгааг дэлхийн жишигт хүргэсэн юм. Тэгвэл тэрхүү хандлагын нэгэн төлөөлөл болсон Dominas брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр Wellbee компани оруулж ирээд байна.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 1)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 2)

Dominas брэнд 1985 онд байгуулагдсан бөгөөд эмчилгээний гоо заслын үндсэн дээр суурилсан, олон жилийн судалгаа туршилтаар баталгаажсан мэргэжлийн арьс арчилгааны брэнд юм. Тус брэнд “minimalist premium skincare” буюу хөнгөн бүтэцтэй, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан билээ.


Ухаалаг найрлага

Dominas брэндийн бүтээгдэхүүн бүр өндөр үр нөлөөтэй идэвхтэй найрлагуудыг агуулдаг гэдгээрээ давуу талтай. Энэ нь хэрэглэгч бүрд мэргэжлийн арьс арчилгааг гэрийн нөхцөлд мэдрүүлэх боломжийг олгож буй юм. Энгийн хэр нь үр дүнтэй, зөөлөн бүтэцтэй хэр нь гүн нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнүүдээс онцлон танилцуулъя.

Tranexamic Acid Spot Shot Ampoule

Арьсны өнгийг жигдлэх, нөсөө толбыг багасгах үйлчилгээтэй энэхүү ампул нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд ердөө хоёр долоо хоног хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүнд хүрдэг.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 3)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 4)

Volufiline Shot Ampoule

Арьсны уян хатан байдал, эзлэхүүнийг нэмэгдүүлдэг уг ампул нь E-PDRN найрлагатай бөгөөд арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн үрчлээс багасгаж, арьсыг чангаруулна.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 5)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 6)

Retinol Neck Shot Serum

Хүзүүний эмзэг арьсанд тусгайлан зориулсан энэхүү серум нь үрчлээс багасгаж, арьсыг залуужуулах, уян хатан болгоход чиглэнэ.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 7)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 8)

Eye Shot Serum

Нүд орчмын арьсыг чийгшүүлж, үрчлээс багасгаж, хаван бууруулж, хөх туяаг бүдгэрүүлдэг. Мөн эмзэг, мэдрэмтгий арьсанд аюулгүй, зөөлөн бүтэцтэй.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 9)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 10)

Brightening & Dark Spot Correcting Cream

Энэхүү тос Солонгос улсдаа борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн. Арьсны өнгийг жигдлэх, хар толбыг бүдгэрүүлэх, уян хатан байдлыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 11)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 12)

Brightening Mask Pack No4

Арьсыг гүн чийгшүүлж, өнгийг сэргээх, хар толбыг багасгах, гэрэлтсэн төрхийг бий болгох үйлчилгээтэй маск.

Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 13)
Ухаалаг найрлага, үр дүнтэй үйлчилгээ: Өмнөд Солонгосын Dominas брэнд Монголд (фото 14)

Арьс арчилгаа бол өөртөө тавих анхаарал, хайр юм

Dominas брэнд бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш — энэ бол шинжлэх ухаан, тансаг мэдрэмж, өөрийгөө хайрлах нэгэн арга хэлбэр юм. Түүний тансаг баглаа боодол, зөөлөн текстур, анхилуун үнэр, үр дүнтэй найрлага нь хэрэглэгчдэд зөвхөн арьсаа арчлах бус, өөртөө хандуулах цаг хугацааг бэлэглэнэ.


Dominas Mongolia

Хаяг: Салбар 1 - Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а, Wellbeeshop

   Салбар 2 - Шангри-Ла Молл, 2 давхар, Wellbeeshop

Утас: 7711 7171

Онлайн захиалга: wellbeeshop.mn

Facebook: Well Skin

Instagram: @wellskinmn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх