
Японы Anessa брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая
Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах нь өнөө цагийн арьс арчилгааны үндэс болжээ. Гэтэл зах зээл дээрх олон төрлийн нарны тос дундаас аль нь үр дүнтэй, шинжлэх ухааны үндэстэй болохыг ялгах нь хэрэглэгчдэд амаргүй байдаг. Харин Японы Anessa брэнд энэхүү асуултад хариулт өгч, хэрэглэгчдийн найдвартай сонголт болсоор иржээ. 21 жилийн турш Япон улсад, 6 жилийн турш Азийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж буй Anessa нь 100 гаруй жилийн судалгаанд суурилсан, дэвшилтэт технологи шингээсэн бүтээгдэхүүнүүдээрээ алдартай. Тус брэндийн хамгийн алдартай нарны тос хоёр секунд тутамд нэг ширхэг зарагддаг гэх статистик нь хэрэглэгчдийн итгэл, эрэлт хэрэгцээг тодхон харуулна. Олон орны гоо сайхны нөлөө бүхий инфлюенсерүүд, арьс арчилгааны мэргэжилтнүүдийн хараанд өртсөн энэхүү брэнд нь Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ.

Anessa брэндийн Монгол дахь албан ёсны нээлт Улаанбаатар хотын дуу чимээнээс зайдуу, уулын энгэрт орших Highland Park Mongolia-д боллоо. Өндөрлөг энэ байршлын террас, интерьерийн деталь бүрт тэнгэрийн цэнхэр өнгө ноёлж, яг л Anessa брэндийн цэвэр, тунгалаг, хамгаалагч чанарыг буулгасан мэт санагдуулж байв. Зөвхөн хүрээлэн буй орчин төдийгүй уригдан ирсэн зочид цэнхэр, цагаан өнгөөр жигдэрч цэлмэг тэнгэрийн дор нэгджээ. Нээлтийн арга хэмжээ нь зүгээр нэг бүтээгдэхүүн танилцуулах төдий бус, зочдыг Anessa брэндийн бүтээгдэхүүний технологи, хамгаалах чадварыг биечлэн мэдрүүлэх туршлагын аялал руу хөтөлсөн нь онцлог байв. Highland Park Mongolia-ийн байгалийн уужим орчинд тусгайлан бэлтгэсэн өртөөнүүдээр дамжин алхаж, брэндийн гол давуу талуудыг сонирхолтой аргаар мэдрэх боломжтой байсан юм.

















Тухайлбал Humidity Test Zone гэх хэсэгт ширээний гол хэсгээс уур савсааж, өндөр чийгшилтэй орчинд Anessa хэрхэн тогтвортой, хамгаалалттай байж чаддагийг бодитоор харуулсан бол дараагийн Sticky Test Zone болон UV Test Zone тус бүрд туршилт хийх боломжийг бүрдүүлжээ. Үүнээс гадна зочдын хамгийн их сонирхлыг татсан нэг зүйл бол “7 Seconds Challenge” хэмээх хөгжилтэй тоглоом байлаа. Дэлгэцэн дээрх секунд хэмжигчийг яг долоогийн тоон дээр тааруулан зогсоох байсан юм. Ямар учраас долоогийн тоог сонгосон бэ гэж үү? Маш энгийн. Тус брэнд арьсыг долоон төрлийн гаднын хүчин зүйлээс хамгаалах чадвартай гэдгийг харуулж буй хэрэг.



Арга хэмжээг албан ёсоор “Бишрэлт Интернэйшнл” ХХК-ийн борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дарга С.Нарангэрэл болон Shiseido брэндийн бүс хариуцсан бизнес хөгжүүлэлтийн менежер Абигейл Ли нар нээж, зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэд нээлтийн үеэр Anessa бол өндөр технологи дээр суурилсан, инновацлаг атлаа хэрэглэгчдэд боломжийн үнээр хүрдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн зочдод нарны тос хэрэглэх ач холбогдлыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлаж, мэргэжлийн талаас үнэ цэнтэй зөвлөгөөг арьсны эмгэг судлалын эмч С.Ундрам хүргэсэн юм. Түүний зөвлөгөөнөөс арьсаа хамгаалах нь амьдралын хэв маяг, өдөр тутмын дадал хэмээн хүлээж авахад хүргэсэн нь эргэлзээгүй билээ.Нар жаргах мөчид арга хэмжээний чөлөөт хэсэг эхэлж, Fatcat & Jojo, The Lemons, Ginjin & Mrs.M нар ээлж дараалан гарч ирэн жазз, амьд хөгжим, хип-хоп гэхчлэн уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Харин арга хэмжээний төгсгөлийг Morningstar хамтлаг хийсэн юм.






Борооны дараах чийглэг агаар, уулын бэлд зассан тайз, тайзан дээрх Morningstar хамтлагийн дуун дундуур гялалзах салют хэзээ ч мартагдашгүй, дулаан дурсамжийг үлдээлээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын цөөнгүй хувь нь Anessa брэндтэй аль хэдийнээ танил төдийгүй олон жил тасралтгүй хэрэглэж буйгаа илэрхийлж байсан нь онцлог байлаа. Мөн гадагшаа явсан танилдаа захих, найдвартай бус эх сурвалжаас бүтээгдэхүүн худалдан авах зэрэг хүндрэлүүд энэ мөчөөс эхлэн дуусаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү Anessa-гийн Монгол дахь аялал албан ёсоор эхэлж байна. Та ч мөн чанар, инновацаар дүүрэн, арьсанд ээлтэй энэхүү нарны тосны ертөнцөд нэгдэж, өдөр тутмын арьс арчилгаандаа шинэ дүр төрх, шинэ дадал зуршил бий болгоорой.
Anessa Mongolia
Утас: 7272 0088
Facebook: Anessa Mongolia
Instagram: @anessa_official_mongolia
Албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж буй салбарууд:
Бишрэлт Их Дэлгүүр, 1-р давхар
Шангри-ла Молл Бишрэлт Бьюти, 1-р давхар
Сэнтрал Тауэр, 2-р давхар
Сентрал Молл, 1-р давхар
И-Март (Хан-Уул, Сансар, Баянгол), 2-р давхар
Cose cosmetics-ын бүх салбарт
Polaris Их Дэлгүүр, 1-р давхар
3-р хороолол Номин Их Дэлгүүр, 1-р давхар
Healthpont эмийн сан (Ривер Тауэр, New Care эмнэлэг, Акояа резиденс салбарт)
Flamme Beauty Store-ын бүх салбар
Beauty Secrets-ын 40 мянгат салбар
Mild Cosmetics (Хүннү молл, Орчлон молл, Максмолл, Метромолл салбарт)
Онлайнаар худалдан авах бол: