Хайх

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ

Шилдэг будгууд ба хэрэгслүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Сайхан хэлбэр ба өнгөтэй, арчилж тордсон хөмсөг нь бидний царайг хормын зуур илүү цэмцгэр бас зөв пропорцтой харагдуулна гэдгийг хүн бүр мэдэх байх. Өдөр бүр төгс хөмсөгтэй байхад туслах доорх бүтээгдэхүүнүүдийг анхааралдаа аваарай

Écrin Sourcils, Guerlain

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 1)

Хэрвээ таны дотор нууцхан зураач амьдардаг бол Guerlain-ы Écrin Sourcils хөмсөгний будаг нь танд төгс тохирох өнгөний нийлүүр юм. Цайвар ягаанаас эхлээд гүн бор хүртэл үргэлжлэх эдгээр дөрвөн өнгө нь танд хязгааргүй олон төрлийн будалт хийх боломжийг бүрдүүлнэ. Та энэ өнгөнүүдийг хүссэнээрээ хольж, өөрийн арьс ба үсэнд хамгийн ихээр зохисон туяаг гаргаж аваарай. Илүү байгалийн будалт хийхийн тулд хуурайгаар нь, илүү тод будалт хийхийн тулд чийгтэй байдлаар нь ашиглаарай. Набор маш торгомсог атлаа тогтоц сайтай бүтэцтэй төдийгүй мөн хоёр талт багстай дагалдаж ирдэг тул танд гарцаагүй таалагдана.

Brow Now, Estée Lauder

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 2)

Brow Now цуглуулгад таны хөмсгөнд хэрэг болох бүх төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Ардаа самтай Brow Defining Pencil гель хэлбэрийн харандаа нь хөмсгөнд өнгө оруулж, хэлбэрийг тогтооход тусална. Double Wear Stay-in Place Brow Lift Duo гэх нэг өнцөгтөө харандаа, нөгөө өнцөгтөө өө дарагч агуулсан бүтээгдэхүүн нь өөгүй цэмцгэр будалт хийхэд хэрэг болно. Харин Double Brow Brush сам болон Volumizing Brow Tint будаг нь хөмсгийг илүү өтгөн харагдуулж, усанд уусахгүй өнгө гаргаж өгнө. Цуглуулгад багтсан хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох Stay-in-Place Brow Gel хэлбэр тогтоогч өнгөгүй гель нь таны хөмсөгний хэлбэрийг 12 цаг барина. Мөрөөдлийн цуглуулга биш гэж үү?

Couture Brow, YSL

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 3)

YSL-ын Couture Brow хөмсөгний будаг нь жинхэнэ баярын уур амьсгал бүрдүүлэх чадвартай. Энэхүү будгийн ачаар та өөрийн уран сэтгэмжийнхээ дагуу хөмсгөө нэг бол илүү гэгээлэг, нэг бол бараан болгоорой. Өнгөний нягтралыг та л сонгоно. Хөмсөг тань байгалиасаа ямар ч өнгөтэй байсан бай энэхүү будаг нь таны төрхийг илүү цоглог бас сонирхолтой болгох нь гарцаагүй юм. Жишээ нь 3D эффект хүсч байна уу? Маш хялбархан! Будаг таны хөмсөгний үс болгоныг бүрхэж, илүү өтгөн харагдуулна. Түүнчлэн найрлагад нь багтсан гель хэлбэрийн жижиг хэсгүүд таны хөмсөгний хэлбэрийг удаан хугацааны турш тогтооно.

Bobbi Brown Perfectly Defined Long-Wear Brow Pencil

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 4)

Энэхүү хөмсөгний харандаа нь таны насан туршийн үнэнч найз болно. Бага зэргийн гурвалжин хэлбэрээр хөмсгөө будах дуртай хүмүүст энэ бүтээгдэхүүн бүр ч их хэрэгтэй. Тод өнгө гаргаж авахыг хүсвэл харандаагаа чанга дарж, харин байгалийн будалт хийхийг хүсвэл самны ачаар будгаа уусгахад л хангалттай. Зөөлөн тос мэт бүтэцтэй энэ харандаа нь шингэц маш сайтай юм. Найрлагад нь лав орсон тул будаг халуун эсвэл чийгтэй цаг агаарт ямар ч өөрчлөлтөнд орохгүй.

La Palette Sourcils De Chanel, Chanel

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 5)

Төгс хэлбэртэй хөмсөгний төгс наборт жижиг хөмсөг зулгаагч, сам, хоёр төрлийн тень болон будаг түрхэх зориулалттай багс багтжээ. Үйлдвэрлэгчид энэ наборыг байгалийн болон илүү бараан гэх хоёр өнгөний хувилбараар гаргадаг байгаа. Тенийн найрлагад хэлбэр тогтоогч хольц ба эрдэстэй пигмент орсны ачаар таны будалт жигд өнгөтэй болно. Хөмсөг зулгаагчийн талаар бид дурдсан билүү?

Brow Sculptor, Tom Ford

Эдгээр бүтээгдэхүүн байхад таны хөмсөг алзахгүй ээ (фото 6)

Косметикийн уутандаа зөвхөн нэг л хөмсөгний будаг авч явахыг хүсч байвал Tom Ford-ын Brow Sculptor харандааг сонирхоод үзээрэй. Найман талт хэлбэрийн үзүүртэй, торгомсог бүтэцтэй энэ харандаа нь ашиглахад маш эвтэйхэн юм. Түүнчлэн  нарийхан эсвэл бүдүүн гээд ямар ч хэмжээтэй зураасыг гаргаж чадах Brow Sculptor харандааг жижигхэн үзүүрлэгч дагалдаж ирдэг давуу тал бий.

 

 

цааш үзэх