Хайх

Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт

Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт

Ямар өнгө ашиглаж, хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Text: Buro.Mongolia


Зураг: BURO.

Бид өмнө нь өнгөлөг хувцаслалт эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээх хүч чадалтай байдгийг мэдээллэж байсан. Тэгвэл энэ удаад мөн л баяр баясгалан бэлэглэх чадвартай, улирлын гол чиг хандлагуудын нэгээр тодроод буй тод будалтын тухай хүргэж байна. Энэхүү чиг хандлагыг карантины үеэр хөтлөгч, жүжигчин Трэйси Эллис Росс эхлүүлсэн билээ.

Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт (фото 1)
Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт (фото 2)

"Тод, гэгээлэг өнгө нь бидний сэтгэл санааг дээшлүүлж, эрч хүч нэмэхийн зэрэгцээ шинэ эхлэлийг бэлгэддэг. Ямар ч үед тохиромжтой, нүүр будалтад ашиглаж болох өнгө бол лооль жимсний улаан болон тод ягаан юм" хэмээн Трэйси Эллис Россын нүүр хувиргагч Роми Солемани зөвлөжээ.

Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт (фото 6)
Чиг хандлага: Сэтгэл санааг өөдрөг болгох тод өнгийн будалт (фото 7)

Тод өнгийн будалтыг хэрэгжүүлэхэд зоримог байдал болоод уран төсөөлөл хамгийн чухал бөгөөд ингэхдээ өнгийн контур болон сормуусны будаг ашиглахыг Роми Солемани онцолсон юм. Түүнчлэн тод өнгийн будалт хийсэн үед арьс тань эрүүл толигор харагдах учиртай ба тэр чигтээ тод будалт хийхийн оронд зөвхөн нүд, уруулаа тодотгон будахыг тэрээр зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх