Хайх

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд

Яг одоо хэрэгжүүлж болно

Text: Buro.Mongolia


Нэгдүгээр сарын 9-ны өдөр хоёрдугаар улирлынхаа нээлтийг хийсэн "Euphoria" цуврал өдөр ирэх тусам олон үзэгчтэй болж, сошиал сүлжээний гол ярианы сэдвээр тодрохын зэрэгцээ HBO сувгийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгээр нэрлэгдээд байна. Хэдий зарим үзэгчид уг цувралд хар тамхи, сэтгэлзүйн хэцүү асуудлууд болон сексийн сэдвүүд хэтэрхий их хөндөгдөж байгаа талаар дургүйцлээ илэрхийлж байгаа ч цувралын бүх гол дүрийн баатрууд өөрийн гэсэн өвөрмөц стильтэй төдийгүй тэдний нүүр будалтууд ч гоо сайхны салбарт шинэ трендүүд тогтоосоор байгаатай маргах зүйлгүй билээ. Тиймээс цувралын хоёрдугаар улиралд гарсан нүүр будалтуудыг ажиглаж, тун удахгүй гоо сайхны салбарыг байлдан дагуулах трендүүдийг харцгаая.

Доод талын сормуусыг тодотгох

Хэрэв “Euphoria” цувралын эхний улиралд Ругийн нулимс мэт харагдах саатай будалт болон Жулсын тод өнгийн геометрийн хэлбэр дүрс бүхий будалт хамгийн их алдаршсан бол цувралын шинэ улиралд баатруудын нүүр будалт арай тайван өнгө аястай болжээ. Цувралын гол мейкап артист Дониелла Дейви олон төрлийн контур, өнгө өнгийн будалтууд ашиглан зоригтой туршилтууд хийх дуртай ч шинэ улиралд минимал байдлыг илүү чухалчилсан байна.

Түүний Instagram хуудаснаа хуваалцсан “Euphoria” бүтээлтэй холбоотой мейкапын мудборд зургуудыг ажиглавал тэдгээр будалтуудад ретро хэв маяг давамгайлж байсан бөгөөд доод сормуусыг тодотгосон харагдана. Харин доод сормуусыг сонирхолтой байдлаар тодотгох хэд, хэдэн хялбар арга бий. Жишээ нь ердийн хар, цэнхэр, ягаан зэрэг хүссэн өнгийн сормуусны будгаар зөвхөн доод сормуусаа будах, доод сормуусны хэсэгт хачирхалтай хэлбэрийн контур зурах, эсвэл ширхэгтэй зориулалтын сормуус нааж болох юм.

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 1)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 2)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 3)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 4)

Нүдний дотор булангийн контур

Шинэ улирлын эхний ангид бид Жулсыг готик хэв маягийн будалттай харсан. Цувралын мейкап артистууд энгийн контурыг Жулсын зан араншинд зохицохгүй, хэт уйтгартай хэмээн бодсон бололтой. Түүний аянга мэт харагдах будалтыг өөр дээрээ хэрэгжүүлэхийн тулд тод хар өнгийн, усны хамгаалалттай будаг ашиглан нүдний дотор буланд болгоомжтой контур зурах хэрэгтэй юм.

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 5)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 6)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 7)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 8)

Цайвар өнгийн матт нүдний тень

Цувралын шинэ улиралд гол дүрүүд нүүр будалтдаа өмнөх шигээ гялтганасан саа болон гоёл чимэглэл ашиглахын оронд матт бүтэцтэй нүдний тенийг илүү хэрэглэх болжээ. Энэ нь 1960-аад онд өргөн дэлгэрч байсан нүүр будалтын чиг хандлагыг санагдуулж байгаа талаар мейкап артистууд онцолж байна. Пастель ногоон, ягаан, шаргал болон цагаан өнгийн тень нь урт контур, хиймэл сормуустай төгс зохицох болно.

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 9)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 10)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 11)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 12)

Хиймэл хумс

Тус цувралд баатруудын маникюр нь нүүр будалтын адил том ач холбогдолтой байдаг. Мөн тэдний хумсны дизайн нь нүдний будалттай нь зохицож харагдах нь ч багагүй анзаарагддаг билээ. Пүүзтэйгээ ижилсүүлж нүдээ өнгөлөг тениэр будсан тохиолдолд яагаад хумсан дээрээ ч бас ижил дизайн болон өнгөтэй хиймэл хумс нааж болохгүй гэж? 

“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 13)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 14)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 15)
“Euphoria” цувралын 2-р улиралд үзэгдсэн гоо сайхны трендүүд (фото 16)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх