Хайх

Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ

Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ

Эрчүүдийн маникюр энгийн үзэгдэл болсоор байна

Text: Buro.Mongolia


Жил бүрийн Met Gala үдэшлэг гоо сайхны зоригтой, бүтээлч, этгээд шийдлүүдээр дүүрэн байдаг. Энэ жилийн хувьд ч гэсэн зочид оны хамгийн загварлаг үдэшлэг дээр хэвшмэл ойлголтыг эвдэж, хүйсгүй чиг хандлагыг тогтоолоо. Тодруулбал, хэд хэдэн эрэгтэй алдартнууд төрөл бүрийн дизайнтай маникюр хийлгэсэн байсан ба ингэснээр тэд уламжлалт эршүүд хэв маягийг эвдэж чадсан юм. Дуучин Шон Мендес гоёмсог шигтгээтэй гүн цэнхэр өнгийн маникюраар гоёсон бол шаргал хослолоор төрхөө бүрдүүлсэн загвар өмсөгч Эван Мок классик хар өнгийн маникюр сонгосон байна. Харин рэппер Anderson .Paak болон дуучин Жо Жонас нар хар, цагаан, алтлаг өнгөнүүд хослуулан сонирхолтой нейл-арт хийлгүүлжээ. Мөн хар өнгийн хослол өмссөн жүжигчин Бен Платт зөөлөн ягаан өнгийн урт хиймэл хумс хийлгэсэн нь олны анхаарлыг татсан юм.

Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ (фото 1)
Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ (фото 2)
Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ (фото 3)
Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ (фото 4)
Met Gala 2022 үдэшлэг дээр эрчүүдийн дунд маникюрын давлагаа үүслээ (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх